Далай лам эерэг хандлагын талаар ингэж хэлжээ

2018-02-19, 11:55 Саак өнцөг 7,361 7
Далай лам эерэг хандлагын талаар ингэж хэлжээ

Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх мөн чанар билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн би итгэдэг.

Бид баян уу ядуу юу, боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан арьстан уу гэдгээс үл хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм. 

Давтан хэлэхэд, бидэнд бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн дотоод хүч чадал, амар амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм учраас өөрийнхөө энэхүү хүч чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь хамгаас чухал билээ. Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.

Хэрхэн аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч байх бөгөөс би ч гэсэн тэр хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер бусын далдын хүчинд үл итгэгч билээ. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын хүчээр бид оюун санааны хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний амьдралыг аз жаргалтай болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ бид эерэг оюуны хандлагатай байх юм бол бид ямар ч дайсагнал, өшөө хорсол дунд байлаа ч гэсэн сэтгэл дотор маань амар амгалан байдал оршсоор л байх болно. Хэрвээ айдас сэжиг, амиа бодох, өөрийгөө үзэн ядах гэх мэт сөрөг оюуны хандлагатай байвал, сайн найз нөхдөөрөө хүрээлүүлж, тансаг тохилог орчинд байлаа ч гэсэн бид аз жаргалыг мэдэрч чадахгүй л байх болов уу. Ийм учраас эерэг оюуны хандлага юунаас ч илүү чухал бөгөөд энэ нь биднийг амьдралдаа аз жаргалыг олж хардаг болоход туслах юм.
 
Бусдыг халамжлахуй

Бидний бүх асуудал мөнгө эсвэл материаллаг зүйлсээр шийдэгдэнэ гэж бодвол тэр буруу. Өөрөөр хэлбэл сайн сайхан зүйл ердөө л гадны ямар нэг зүйлээс урган гарч ирнэ гэж найдах нь бодит амьдралаас ихээхэн хөндий байгаагийн шинж. Мэдээж мөнгө төгрөг болон материаллаг зүйлс амьдралд чухал боловч бидний дотоод хүч болон эерэг оюуны хандлага адилхан чухал юм гэдгийг санаж явах хэрэгтэй. 

Энд би хүмүүний сайхан чанар ба хүний үнэ цэний тухай дурьдмаар байна. Бид энэхүү үнэ цэнийг нэг нэгийгээ халамжлах, хоорондоо хамтрах зэргээр улам өсгөн нэмэгдүүлж чадах юм. Түүнчлэн бид бусдын эрхийг хүндэлж сурах хэрэгтэй бөгөөд түүгээрээ бид бидний ирээдүйн аз жаргал, сайн сайхан маань нийгмийн бусад гишүүдээс нягт хамааралтай болохыг илүү сайн ойлгодог болж байгаа билээ. 

Миний хувьд, би 16-тайдаа эрх чөлөөгүй болж, 24-тэйдээ эх орноосоо хагацсан билээ. Сүүлийн 40 жилийн турш өндөр их хариуцлагыг өвөрлөн дүрвэгчийн амьдралаар амьдарч явна. Өөрийхөө амьдралыг эргэн харахад амьдрал маань тийм ч амар хялбар байсангүй. Гэхдээ энэ олон жилийн туршид би бусдыг халамжлахуйг, мөн энэрэн нигүүлсэхүйг суралцсан билээ. Оюуны иймэрхүү эерэг хандлага надад дотоод хүч чадал, итгэл үнэмшлийг авчраад зогсохгүй амьдралыг маань зорилготой болгосон юм.

Дахин давтан хэлэхэд, би та бүхэнд хүн бүр адилхан гэдгийг хэлмээр байна. Та нарын зарим нь энэ хүн Далай Лам юм чинь өөр байх гэж бодож магадгүй. Хэрвээ ийм бодол байх бол энэ нь огт ор үндэсгүй зүйл гэдгийг хэлье. Би та бүхэнтэй л адил жирийн нэгэн хүн бөгөөд бидэнд бүгдэд маань адилхан чадвар бий.

Оюун ухааны өсөлтөнд заавал ямар нэгэн шашны үзэл санаа хэрэггүй гэдэгт би итгэдэг. Бусдын төлөө байх, тэднийг хайрлан халамжлах, мөн бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгаас өндөрт тавих гэх мэт нь гол шашнуудын уламжлалт сургаал болсон зүйлс байдаг. Ихэнх шашнууд баримталж буй үзэл онолоороо ялгаатай байдаг боловч хайр энэрэл, өршөөл уучлал гэх мэт ерөнхий чиг хандлагаараа төстэй байдаг. Гэхдээ шашинд үл итгэдэг хүн ч гэсэн хүний сайхан чанарыг үнэлж, тэдгээрийг дээдэлж явдаг нь үнэн билээ.

Бидний оршин байгаа нь олон хүний ач тус, хамтын зүтгэлийн үр дүн болохоор бид ч бас тэдэнтэй зүй зохистой хандлагыг бий болгохыг хичээх хэрэгтэй юм. Гэхдээ бид бодит амьдрал дээр үүнийг мартах хандлагатай байдаг. Өнөөдөр даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд маань улс орнуудаар тогтохгүй нэг тив ч нөгөөгөөсөө улам хамааралтай болсоор байна. Өөрөөр хэлбэл бид өөр хоорондоо улам их хамааралтай болсоор байна.

40
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419