Хүн эрүүл байна гэдэг нь бие махбодь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож чаддаг, дархлаа сайтай, өөрөө нөхөн төлжих, сэргэх чадвартай байхыг хэлдэг.
Үүний тулд унтах босох, хооллох, ажиллах, сурах, хөдөлгөөн хийх тогтсон горимтой байх хэрэгтэй. Хүний өвчин эсэргүүцэх хүчийг сэргээж, сэтгэл санааг тогтворжуулж, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэн, ядаргааг тайлж, хүнийг залуужуулах гайхашигт зүйл бол нойр юм. Хүний нэг шөнийн нойр 4 өдрийн хөдөлмөртэй тэнцдэг.
Хүн амьдралынхаа дөрөвний нэгээс доошгүй цагийг унтаж өнгөрүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл 80 настай хүн 20 жилийг нь унтаж өнгөрүүлсэ байдаг. Хүний залуужах хамгийн чухал цаг нь шөнийн амралт юм. Шөнө зүй ёсоор унтаж чадсан нойр бол хүнийг залуу болгож чадна. Хүн бүрийн нас жил биеийн онцлог зэрэг олон шалтгаанаас унтах хугацаа нь бага зэрэг зөрүүтэй байдаг. Жишээ нь,
Нас Өдөр бүр унтах цаг Өдөр бүрийн унтах тоо
Сая төрсөн нярай 20-22 цаг 4-5 удаа
3 сартай нярай 18-20 цаг 3-4 удаа
6 сартай нярай 16-18 цаг 3 удаа
9 сараас 1 нас 15-16 цаг 2-3 удаа
1-2 нас 15 цаг 2 удаа
2-4 нас 13 цаг орчим 1 удаа
5-7 нас 12 цаг 1 удаа
8-12 нас 10 цаг 1 удаа + өдөр бүр 30 минут
13-17 нас 9 цаг 1 удаа + өдөр бүр 30 минут
18-50 нас 8 цаг 1 удаа + үдэд бага зэрэг буюу 15-30 минут
50-60 нас 8-9 цаг 1 удаа + өдөр бүр 1 цаг
60-аас дээш 9 цаг 1 удаа + өдөр бүр 1 цаг