Билгийн тооллын XVII жарны "Тийн унжлагат" хэмээх "Шороон нохой" жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Бөхийн барилдааны түрүү бөхөөр Хойд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Ховд бөхийн дэвжээ, "Монтед констракшн" ХХК-ийн бөх, Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 8 даван түрүүлсэн бол үзүүр бөхөөр Удс аймгийн Давст сумын харьяат, Алдарт спорт хороо, Зэвсэгт хүчний Энхийг сахиулах 350-р анги, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК, Гачуурт групп, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс 7 даван тодорлоо.
Их шөвгийн дөрөвт
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдарт спорт хороо, Зэвсэгт хүчний Төрийн торгон сүргийн 232-р анги, "Ажнай корпораци", Бөхбилэгт дэвжээний бөх, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Монос групп", Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж
Дунд шөвгийн наймд
Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Дүнжингарав бөхийн дэвжээ, "Голден Хаммер" ХХК-ийн бөх, Монголын Улсын заан Батзоригийн Батмөнх
Булган аймгийн Сайхан сумын харьяат, Булганхангай дэвжээ, "Женко" клубын бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Улсын заан Найдангийн Түвшинбаяр
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Хутагтын хүчтэн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Алтанбаганын Цацабшир
Увс аймгийн Тэс сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, "Кореа Оптик Монголиа" ХХК, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар тус тус шалгарлаа.
Бөхийн барилдааныг 7-гийн даваанаас хүргэхэд
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын харцага Б.Бат-Өлзий
Харин 8-ын даваанд
Улсын арслан П.Бүрэгтөгс
Улсын харцага Б.Бат-Өлзий нар барилдаж Б.Бат-Өлзий түрүүлсэн юм.