Энэ сард эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, ОХУ, БНЭУ-д суралцана
Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж, эхний ээлжийн эмч нар тухайн улсдаа сурч байгаа. Тэгвэл дараагийн ээлжинд сурах эмч, эмнэлгийн ажилчдыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хүлээн авч уулзлаа.
Энэ удаад ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн.дэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 8 мэргэжилтэн Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсад 1-3 сарын хугацаатай багаараа суралцана.
Үүнд:
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Өнөөдөр манай салбарын 81 эмч, мэргэжилтнүүд гадаадад сураад ирсэн болон, одоо сурч байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвт суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр суралцахаар болж байна. Өнөөдөр донтох өвчин, архинд, хүүхэд дэлгэцэнд, хүүхдийн сэтгэцийн өвчин их байна. Торлог судлалын чиглэлээр мөн сурна. Энэ чиглэлээр эмч нар маань сурч, шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэсэнээр эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байгаа. Солонгост суралцсан манай эмч нарын баг БНСУ-ын Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн гэлээ.