Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд их цэвэрлэгээг зохион байгууллаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаварын дагуу сар шинийн баярыг тохиолдуулан 02 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуй нэгж, байгууллагуудын дунд их цэвэрлэгээг зохион байгуулж, бүх автобус, троллейбусыг хамруулсан.
2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 17 аж ахуйн нэгжийн 781 нийтийн тээврийн хэрэгслүүдийг шугам замд гарахын өмнө тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагч нар дотор, гадна цэвэрлэгээ, суудлын бүрээсийн бүрэн бүтэн байдал, ерөнхий өнгө үзэмж, урд, хажуу, хойд талын чиглэлийн хаяг, хаягны гэрэлтүүлэг, заалны дулаацуулга болон гэрэлтүүлгийг голчлон шалгаж илэрсэн зөрчлүүдийг даруй арилгах үүрэг даалгавар өгч ажилласан. Уг шалгалтаар өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өглөө дахин шалгаж үзсэн бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд их цэвэрлээнд идэвх санаачлагатай ажилласан байна.