48:24
Ард иргэдийн бухимдал нэмэгдсээр байгааг орон нутгийн иргэдийн яриа баталж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тусдаа аймгуудаар явж, орон нутгийн иргэдтэй уулзаж байгаа билээ. Төр, Засгийн тэргүүнүүд хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж, тэднээс "кок" авах гэсэн биш ёстой нэг "бөмбөгдүүлж" байна. Ард иргэд төр нь төр шиг байж чадахгүй байгааг дурдаж, хүмүүсийн амьдрал тартагтаа тулсанд туйлын бухимдамдалтай байсан юм. Бараг үг хэлсэн хүн болгон үүнийг дурдаж, шүүмжилцгээж байлаа.