ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржавын товч танилцуулга
Нэг. Анкет
Овог нэр: Сайннямбуугийн Баатаржав
Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер
Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр
Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал
1985-1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургууль
2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,
МҮДС Хууль зүйн ухааны магистр
Гурав. Ажлын туршлага
1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;
1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1997-1998 онд Төв аймгийн цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;
1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга;
1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;
2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;
2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;
2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга;
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга;
2012 онд 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;
2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга;
2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
2014 оны 8 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;
2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал;
2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.