Урамшууллын гүйлгээ буцсан иргэдийн хувьд дансны мэдээллээ нягтлан залруулсан тохиолдолд урамшуулал олгох боломжтой
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгосон байна.Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан.
Эдгээр иргэдийн банк дахь данснымэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай.
Татварын албанаас таны https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн утасны дугаараар энэ тухай мессеж хүргүүлнэ.
2018 оны 02 дугаар сарын 07- өдрөөс эхлэн https://ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.
Иргэн та хувийн мэдээллээ засварлана уу
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал таны дансанд ороогүй тохиолдолд та https://ebarimt.mn/ цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягтлах, залруулах шаардлагатай. Хувийн мэдээллийг залруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Овог нэрийн эхний үсэг, регистрийн дугаарын эхний 2 үсгийг томоор, кирилл үсгээр бичнэ.
- Регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй;
- - Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх;
- Бүртгүүлсэн дансны хувьд
- - Нэр дугаар зөрөхгүй байх;
- - Хамтран эзэмшигчтэй данс биш байх;
- - Идэвхитэй данс байх;
- - Картын дугаар оруулахгүй байх;
- - Дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх