Бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утас тогтмол ажиллаж байгаа учир холбогдож хэрэгтэй мэдээллээ аваарай
Оюуны өмч, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 утсыг ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллуулж байна. Иргэд 1800-1890 лавлах утсаар холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, санал хүсэлтээ хэлэх боломжтой.
2016 онд бүртгэлийн нэгдсэн лавлах утсаар 61492 иргэн холбогдож, мэдээлэл авсан бол 2017 онд 19122 иргэн холбогдов. 2018 оны 01 сард 2894 иргэн холбогдож, оюуны өмч, улсын бүртгэлийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ хэлж, мэдээлэл авсан байна.