Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн зөвлөхүүдийн зөвлөлөө мэргэжлийн шилдгүүдээр бүрдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөхүүдийн зөвлөлөө шинээр томилов. Үүнд:
1. Г.Цагаанхүү - Монгол улсын хүний гавьяат эмч, Ардын багш, АУ-ны доктор, профессор,академич, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн зөвлөх, Монгол улсын зөвлөх эмч, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
2. Д.Малчинхүү - Монгол улсын хүний гавьяат эмч, Ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор, ЭМЯ-ны Хүүхдийн Анагаахын Мэргэжлийн Салбар Зөвлөлийн гишүүн
3. Б.Үйлст - Монгол улсын хүний гавьяат эмч, Ардын эмч, Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Эх барих эмэгтэйчүүдийн хувийн эмч нарын салбар нийгэмлэг, “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч
4. С.Сонин - Монголын Анагаах ухааны академийн гишүүн, профессор, ЭМЯ, Анхан шатны тусламжийн салбар зөвлөл, Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
5. О.Сэргэлэн - Монгол улсын хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор.
6. Б.Батсэрээдэнэ - Анагаах ухааны доктор, профессор, Этүгэн их сургуулийн ректор,
7. Д.Даваадорж - Анагаах ухааны доктор, дэд профессор Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч,
8. Д.Гончигсүрэн - Анагаах ухааны доктор, Профессор, Гранд Мед Эмнэлгийн Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч дарга, Монголын Радиологийн Нийгэмлэгийн тэргүүн
9. Б.Ганбат - Анагаах ухааны доктор, дэд профессор, ДЭМБ-ын халдварт бус өвчний хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллын зөвлөх,
10. Д.Мягмар - Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар тус тус багтаж байна.