Монгол залуу Японд нэгдүгээр зэрэглэлийн инженер болжээ
Н.Баянмөнх хэмээх Монгол залуу Японы ямар ч том аж үйлдвэрт инженерээр ажиллах эрхтэй болжээ. Намсрайн Баянмөнх одоо Токиогийн барилгын компанид инженерээр ажилладаг байна. Тэрээр өнгөрөгч 12 дугаар сард өндөр мэргэшсэнийг нь баталсан гэрчилгээ авчээ. Энэ гэрчилгээ авсан хүн Японы ямар ч том аж үйлдвэрт ажиллах эрхтэй болдог юм байна.
Энэ баярт явдлыг тохиолдуулан түүний ээж Японд зочилсон байна. Дашрамд дурдахад, Н.Баянмөнх Японд нэгдүгээр зэрэглэлийн инженер болсон анхны монгол хүн аж. Түүний дараагийн зорилго нь Японы зам, гүүрийн салбарт нэгдүгээр зэрэглэлийн инженер болох гэнэ.