Эртний олимпийн түүхэнд олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв. "Турин-2006" өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг олимпийн тосгонд "Эв найрамдлын хана" босгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Хоёрдугаар сарын 05-ны өдөр "Пёнчан-2018" олимпийн наадмын "Эв найрамдлын хана" нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Нэгдсэн үндэсний байгууллага болон хоёр Солонгосын төлөөлөгчид оролцон хананд гарын үсгээ зурж баяр хүргэлээ. "Пёнчан-2018" олимпийн наадам үргэлжлэх хугацаанд тус хананд оролцогч орнуудын баг тамирчид мөн гарын үсгээ үлдээн, энх тайван, эв найрамдлын хөдөлгөөнд нэгдэх юм.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()