Алмаазан дундах тэнгэр...
Би (Нана Бадуева) энэ хотод төрсөн юм.
Миний амьдралын анхны гэр "Дам нуруун байшин" байсан. Алмаазны уурхайн өлгий Мирный хотод уурхайчдын нийтийн байрыг ингэж нэрлэдэг байв. Якут (Саха)-ын Мирный хот төвөөсөө холгүй орших асар том алмаазны уурхайгаараа дэлхийд алдартай.
Газарт орших уурхайн цооногийг "Алмаазан дундах тэнгэр", "Алмаазны хар нүх" гэх зэргээр нэрлэдэг. Хэдийгээр энэ уурхай газар дээр оршдог ч энэ мэт сансар огторгуйн зүйлсээр нэрлэгддэг нь тэнд очиж үзсэн хүн бүрт "хязгааргүй" сэтгэгдэл төрүүлдгээс нь болдог байх.
Зөвлөлтийн үед хойд нутагт ажиллах нь нэр хүндийн зүйл байлаа. Одоо бол энд хүмүүс асар том алмаазны уурхайдаа ажиллаж, улсдаа олон тэрбумын орлого тушааж байгаа ч АНУ-ын супермаркетын кассчин, Европын цэвэрлэгч, Москвагийн жижиг албан тушаалтнаас бага цалин авдаг.
Хэдий тийм ч хойд нутгийнхан хүчтэй хүмүүс байдаг бөгөөд "Бид Алмаазан дундах тэнгэрээ харах дуртай" гэж хэлцгээдэг.
Алмаазнууд 300 сая гаруй жилийн өмнөөс үүсэн бий болжээ. Кимберлитик хайлмаг газрын гадаргаас 20-25 км-ийн гүнд бий болж, газрын царцдасын хагарлуудаар аажим аажмаар өгсөж, дээд давхаргын чулуунууд даралтыг нь удаан барьж дийлэхгүйн улмаас дэлбэрдэг. Өмнөд Африкийн Кимберлид анх ийм зүйл болсноос үүдэж нэрээр нь нэрлэжээ. 1950-иад оны дунд үед Якутад асар их нөөцтэй алмаазны орд газар илэрсэн бөгөөд эндээс 1500 орчим кимберлит туннел илрээд байна. Энэ орд газрыг Оросын ALROSA компани эзэмшдэг бөгөөд ОХУ-ын алмаазны 99 хувь, дэлхийн алмаазны 1/4 гаран хувийг дангаараа бүрдүүлж байна.
Мирный хот нь Якут (Саха)-ын газар нутагт харьяалагддаг агаад нийслэл Якутск хотоос1200 км-ийн алсад оршдог ч ОХУ-ын алмаазны "нийслэл хот" юм. Геологичид 1955 оны зун энэ орд газрыг илрүүлж, асар их алмаазны нөөцөөс нь болоод "Мир буюу Дэлхий" гэж нэрлэсэн нь удалгүй Мирный хотын нэрийг үүсгэсэн байна. Энэ орд газрыг илрүүлснээс ердөө 3 жил 6-хан сарын дараа тайга дунд бүхэл бүтэн хот босчээ. Анхандаа битүү ширэнгэ дунд ажилчдын жижигхэн тосгон үүссэн бол өдгөө энд ой модгүй болсныг харж байгаа биз ээ.
Мирный хот 35 мянга орчим хүн амтай. Хүн амынх нь 80 орчим хувь нь "ALROSA Group of Companies" буюу алмаазны уурхай болон түүний салбар нэгжүүдэд ажилладаг байна.
Хотын төвд орших "Лениний талбай"
6 Мирный нисэх онгоц буудал
Нисэх онгоцоор алмаазны уурхай, олборлолтод нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэх мэт зүйлс болон бараа, хүнс зэргийг зөөдөг.
ALROSA компанийн ИЛ-76ТД агаарын тээврийн онгоц
Мирныйд Оросын хамгийн том алмаазны уурхайн компани болох ALROSA-ийн төв байр байрладаг.
Энэ компанийн түүх 1950-иад оны эхээр Якутын асар том алмаазны орд газрыг түшиглэн байгуулагдаж байсан "Якуталмаз" компанитай итгэлцэл байгуулснаар эхэлж байжээ.
"Якуталмаз"-ын гол орд болох "Мир" кимберлит хоолойг 1955 оны 6 сарын 13-нд нээж байжээ. Дараахан нь геологчид Москва уруу шифрлэсэн цахилгаан мэдээ илгээсэн бөгөөд түүнд "Тэд нэгэн энх тайвны хоолойг асаалаа. Тамхи маш сайн" гэж бичсэн байдаг юм.
Алмаазны ил уурхай Мирный хот дотор шахуу байрладаг.
1957-2001 онд энэ ордоос 350 орчим сая шоо метр чулуулаг гаргаж, 17 тэрбум ам.долларын үнэ бүхий алмааз олборложээ. Эдгээр жилүүдэд ил уурхай ихээхэн өргөж, белаз автомашинууд уурхайн ёроол газрын гадарга дээр гарч ирэхийн тулд нийтдээ 8 км урт тойрог замыг туулдаг болсон байна.
Уурхайн гүн 525 м бол амсрын тойрог нь 1.2 км аж. Үүгээрээ энэ орд дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд дотор нь алдарт "Останкино ТВ цамхаг"-ийг хийхэд багтана.
Уурхай 2001 оны 6 сард зогссон ч 2009 оноос дахин ажиллуулж, Мир уурхайн гүнээс алмаазны хүдэр олборлосоор байна.
Ил уурхайн ёроол уст давхаргад хүрчээ. Үүний улмаас уурхайд ус нэвтэрч, аюул заналхийлэх болсон байна. Усыг байнга соруулж зайлуулж байж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ.
2013 онд уурхайн гүн дэх алмаазны хэмжээ 2 сая гаруй карат байсан бөгөөд энэ нь 40 гаруй сая тонн хүдэрт агуулагдаж байв.
Уурхайд 760 орчим хүн ажилладаг. Уурхай долоо хоногт долоо өдөрт ажилладаг ч уурхайчид гурван ээлжээр 7 цаг ажилладаг байна.
Уурхайн хэмжилт, судалгааны ажилтнууд хүдрийн их биеийг нэвтлэх чиглэлийг тодорхойлж байна.
Уурхайн гүнд "Сандвик MP620", "Сандвик MP360" загварын хонгил гаргагч есөн комбайн ажилладаг. Уг механизм маш сайн чанарын төмөр шүднүүд бүхий ухагчаараа газрыг нүхэлж хонгил үүсгэдэг.
"Сандвик МР360" комбайн 72 ширхэг бат бөх метал шүдтэй. Ээлж солигдох болгонд шүднүүдийг нь шалгаж, суларсан бол чангалж, найдваргүй гэж үзсэн тохиолдолд шинэ шүдээр сольдог байна.
Комбайнуудын гаргасан чулуулаг буюу хүдрийг 8 ширхэг ачиж, буулгагч механизм (PDM) зөөдөг байна.
Уурхайд 1200 метр урт туузан зөөвөр (ремен) тасралтгүй эргэлддэг. Түүгээр зөөгдөж буй нэг тонн чулуулаг бүрээс 3 карат алмааз гардаг аж.
Уурхайн ус зайлуулах систем 310 метрийн гүнд байрладаг бөгөөд эхлээд уснуудыг сорж нөөцлүүр савандаа цуглуулж, тэндээсээ газрын гадарга руу шахдаг байна.
Нийтдээ 10 насос ус зайлуулдаг. Насосууд нэг цагт 180-400 шоо метр ус сорон авах хүчин чадалтай.
Үндсэн туузан зөөврийн замыг гагнан холбож байна.
Энэ бол газар доорх өөр нэг туннел. Нэр нь "Интер" (Интернациональ). Гол туннел Мирээс 16 км-ийн зайд байдаг. Уг туннел 1971 онд нээж, 1980 он гэхэд 284 метр гүн ухажээ. Харин аюулгүй байдлын үүднээс түүнээс цааш гүн ухаагүй байна.
"Интер" туннел бол уурхайн хамгийн арвин нөөцтэй хэсэг бөгөөд эндээс тонн тутмаас 8 карат алмааз гардаг байна. Мөн Интерийн алмааз илүү чанарлаг учраас дэлхий зах зээл дээр илүү үнэ хүрдэг гэнэ.
Уурхайн 1065 метрийн гүнд. Туннелийн гүн 1220 метр хүрдэг. Тэгэхээр энэ туннелд нийтдээ 40 км урт малталт хийсэн гэсэн үг.
Комбайны "бутлагч гар" шүднүүдийнхээ тусламжтай хүдрийг жижиглэн буталж байна.
Комбайнууд хангалттай хүдэр буталсныхаа дараа түүнийгээ ачигч, буулгагч механизмд ачиж өгдөг.
"Интер" туннелээс өдөрт 1500 тонн хүдэр олборлодог.