Д.Эрдэнэбат: Төрийн өмчит компани улстөрчдийн шахааны бизнес хийдэг орон зай байх ёсгүй

2018-02-06, 12:30 Улс төр 1,063 1
Д.Эрдэнэбат: Төрийн өмчит компани улстөрчдийн шахааны бизнес хийдэг орон зай байх ёсгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

- “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барь­цаалж, “Стандарт” банкнаас зээл ав­сан асуудал нэлээд шуугиан тарьж бай­на. Монгол Улс 100 гаруй сая ам.дол­ларын өрөнд орсон гээд байгаа. Энэ талаар танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

- “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудал хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болчихоод байна.  Анхаарал татахаас өөр арга байхгүй.  Яагаад гэвэл Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзнэ.  Тэр шийдвэрийг Монгол Улс биелүүлэх үүрэгтэй болж хувирч байгаа юм.  Тэгэхээр “Жаст” группын “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, зээлсэн мөнгийг эргэн төлөх нь зайлшгүй болсон гэж ойлгож болно.  Шуудхан хэлэхэд, энэ бол Монгол Улсад учирч байгаа бодит хохирол мөн.  Бид “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” компаниуд “Жаст” группт баталгаа гаргаж өгсөн үү гэдгийг зайлшгүй тодруулах ёстой.  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн өмчид байдаг. Төрийн өмчийг ашигладаг, барьцаалдаг, мөнгө төгрөгийг нь ач холбогдолгүй зүйлд зарцуулдаг гэдгийн хамгийн том жишээ энэ. Би ингэж л харж байгаа. Бид ард түмний өмч гэж ярих дуртай. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсан ца­гаас хойш ард түмний өмч гэдэг нэрийн дор эрх мэдэлтнүүд, улстөрчид их завшсан юм байна. Ард түмнийх гэдэг нэрийн дор янз бүрийн шахааны бизнес хийдгийн нэг илрэл энэ.  Төрийн өмч гэдэг ард ашгаа өгдөг байх ёстой. Харин улстөрчдийн шахааны бизнес хийдэг орон зай байх ёсгүй юм. Тэр утгаар нь харвал, энэ мөнгийг төлөх нь Монголд учирсан бодит хохирол. Өмнө нь ч би байр сууриа ингэж илэрхийлсэн. Харин манай намын дарга УИХ-ын гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. 100 гаруй сая ам.доллар гэдэг чинь маш их мөнгө. Бид хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоход 160 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 100 сая ам.доллар чинь 240 орчим тэрбум төгрөг. Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгосон. Ингэснээр улсын төсөвт 88 тэрбум төгрөгийн татвар нэмэгдэж орох ёстой байсан. Ингээд харьцуулаад бодвол ямар хэмжээний мөн­гө гадагш нь төлөх болсон нь харагдаж бай­гаа юм.  Энэ хэрэг тодорхой эзэн, хол­богдогчтой.  Тийм болохоор бид Засгийн газ­раас энэ асуудлыг маш хурдан нэг тийш болго гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагаа ч зүй ёсных гэж бодож байна.

- Хууль зүйн сайд энэ асуудал Засгийн газарт хамаагүй гэсэн шүү дээ?

- Хууль зүйн сайд ч гэсэн энэ асуудлаар ажиллах ёстой.  Харамсалтай нь манай Хууль зүйн сайд дуугарахгүй байна. “Эрдэнэт” үйлд­вэрийн 51 хувьтай холбоотойгоор Мон­гол Улсад бодит хохирол учирчихаад байхад яагаад дуугарахгүй байгаа юм бэ гэж бид шаар­дах ёстой. Тиймдээ ч бид шаардлага хүргүүлээд байгаа юм. Гуравдугаар сарын 12-оос өмнө наад асуудлаа шийдээрэй. Монгол Улс хохирчихлоо шүү.  Эзэн холбогдогчийг нь тогтоогоод, энэ мөнгөө төлүүлээрэй гэж байгаа юм. Нэг зүйлийг хатуу анхааруулж байгаа. Энэ хэргийн эзэн нь байгаа. Тийм байтал төрийн мөнгөөр энэ өрийг төлөхгүй шүү гэж.  Төлөгдөх мөнгөний тал хувь нь торгууль, шийтгэлийн төлбөр. Ийм хэмжээний алдангийг “Эрдэнэт” үйлдвэрийн, эсвэл Засгийн газар төсвийн мөнгөөр төлөх оролдлого хийвэл бид дараа дараачийн арга хэмжээг авна.  Энэ бол байж болохгүй асуудал. Асуудалд бүгдэд нь тэгш хандах ёстой, энэ төр. Шийдвэрээ яаралтай гаргах ёстой. Боломж нь бүрэн байгаа л гэж харж байна.

- “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой энэ өрийг эрсдэлийн сангаас төлнө гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

- Ямар ч сангаас төлөх эрх эд нарт байхгүй. “Эрдэнэт”-ээс нэхэмжилсэн нь үнэн юм шиг байгаа юм.  Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэр өөрийнхөө орлогоос энэ мөнгийг төлөх ёсгүй. Яагаад гэвэл  авсан хүн нь тодорхой байна. Тэр хүнээсээ л мөнгийг нь аваач дээ.  Хариуцлагыг нь тооц л доо. Эд хөрөнгийг нь зардаг юм уу. Бусад эзэн холбогдогчтой нь асуудлаа шийдээд, хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Түүнээс биш энэ хариуцлагагүй үйлдлийн төлөө хүүхэд бүртээ нэг, хоёр жил өгөх мөнгөө зарцуулж болохгүй гэж бодож байна.

- “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барь­­цаалж, баталгаа гаргаж өгсөн асуу­далд холбогдсон хүмүүс эрс үгүйсгэсэн. Одоо ч үгүйсгэж байгаа. Тэр хүмүүс үнэ­хээр баталгаа гаргаж, гарын үсэг зурсан уу гэдгийг шалгах боломж байдаггүй юм уу?

- Арбитрын шүүх бүх баримтуудыг шин­жилж үзээд, хүчин төгөлдөр бичиг баримт, “Стан­дарт” банкны хохирлыг төлөх ёс­той гэдэг шийдвэр гаргасан л бол бодит хохи­рол. Харин энэ хохирлыг бий болгоход ямар хүчин зүйл нөлөөлсөн. Ямар албан ту­шаалтан оролцсон бэ гэдгийг тогтоох нь Мон­голын Засгийн газрын үүрэг.  Түүнээс биш Арбитрын шүүх хэн холбоотойг тог­тоодоггүй юм. Энэ чинь огт өөр хоёр зүйл. Би хэлж байгаа, энэ Засгийн газар, Хууль зүйн яам хууль хяналтынхаа байгууллагаар асууд­лын үнэн мөнийг хурдан олуул гэж. Би энд хэн нэгэн хүнийг нэр зааж буруутгах эрх байхгүй. Ямар ч байсан Монгол Улсад бо­дит хохирол учирсан, нэхэмжлэгдсэн. Монголд энэ хэрэгт хамаатай эзэд нь байгаа бол бушуухан олоод, нэг тийш нь болгох л шаардлагатай. Цаг үеийг нь авч үзвэл, С.Баярын Засгийн газрын үед болсон үйл явдал юм гэсэн. Гэхдээ өнөөдөр С.Баяр, эсвэл тэр буруутай гэхээсээ илүү “Жаст” гэдэг компанийн гаргасан баталгаа нь Монголд бодит хохирол учруулж байгаа учраас тэр байгууллагатайгаа учраа олох ёстой.  Түүнээс биш урьдчилж хэн нэгнийг яллах ёсгүй.

- Намрын чуулган хаалтаа хийх гэж бай­на. Намрын чуулган хэр үр дүнтэй бол­сон гэж та дүгнэх вэ?

- Парламентад бодлогын шинжтэй хууль орж ирсэнгүй. Засгийн газраас ч орж ирсэнгүй, гишүүд ч санаачилсангүй.  Зас­гийн газрыг огцруулж, Ерөнхий сайдыг то­милох гэж л хамаг цагаа үрсэн. Түүнээс гад­на, хоёр л зарчмын шинжтэй асуудлыг пар­ламент шийдсэн гэж харж байна.  Нэгдүгээрт, төрийн албаны тухай хуулийг баталлаа. Хоёрдугаарт, банкны системийн эрх зүйн орчныг сайжруулсан. Гэхдээ үр дүн яаж гарахыг хэн ч таашгүй.  Банкны хууль дээр санал зөрөлдөөнтэй зүйлүүд байсан. Яг хууль хэрэгжээд эхлэхээр ямар үр дүн гарах вэ гэдэг нь хүлээгдэж буй асуудал. Банкны системийн хууль батлах үед би нэг зүйлд санал нэгдээгүй. Манай намын бүлгээс ч гэсэн тэр талаар санаагаа хэлж байсан. Юу гэвэл, хэтэрхий их хариуцлага, хяналтын зүйл заалтуудыг хуульд оруулсан. Манай бүлгийн хувьд пүрэв гарагт хуралдаж, намрын чуулганы дүгнэлтээ гаргахаар төлөвлөсөн. Дүгнэлтээ гаргахын хажуугаар хаврын чуулганаар бид ямар ажил хийхээ төлөвлөе, ярилцая гэж байгаа юм.  Хэдийгээр бид сөрөг хүчин ч гэсэн энэ улс орны болохгүй зүйлүүдийг засч, залруулахын төлөө дуу хоолойгоо зөв илэрхийлэх ёстой.  Туйлшрахын тулд туйлшрахдаа гол биш.  Сая бид жагсаал зохион байгууллаа.  Жагсаал зохион байгуулж байгаа нь бол биш юм шүү. Эрх баригчдад өгч байгаа том сануулга болсон болов уу гэж бодож байна.  Эдийн засаг нь өсөөд байгаа мөртлөө иргэд нь ядуу байгаа нь бодлого буруугаас л болж байгаа юм. Үүнийг бид, сөрөг хүчин л сануулна. Өөр хэн ч сануулахгүй.  Түүнээс гадна, татвар нэмсэн нь иргэдийн нуруун дээрх ачааг нэмж, хүндрэл үүсч байна гэж бид анх л ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, энэ асуудлыг ярьж байхад нь л хэлсэн. Бидний сануулга өнөөдөр бодит зүйл болчихлоо. Тийм учраас бидний шаардлага, сануулгыг эрүүлээр хүлээж авах л ёстой гэж бодож байна.  Хэрвээ Засгийн газар энэ бүх асуудлаа бидний тавьсан шаардлагын дагуу цэгцэлж чадаагүй байвал дараагийн алхмаа хийнэ. Сөрөг хүчин гэдэг ард түмний дуу хоолойг энэ төрд хүргэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ сайн биелүүлэх ч ёстой.

- Та намрын чуулганы хугацаанд хэч­нээн хуулийн төсөл боловсруулж ажиллав?

- Намрын чуулганы хугацаанд 20 орчим хуулийг хэлэлцлээ. Би зургаан хуулийн төсөл дээр ажилласан байна.  Тэгэхдээ гол гол хуулийг боловсруулахад гар бие оролцлоо. Банкны системийн хууль, Төрийн албаны тухай хууль гээд. Одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд оролцоод явж байна. Гэхдээ би дандаа бүлэг төлөөлж явж байгаа. Гишүүнийхээ хувьд бол миний зорилго гол гол бодлогын хуулийн төслийг боловсруулахад оролцох. Сөрөг хүчний хувьд ч гэсэн УИХ-аар хэлэлцүүлж буй гол гол бодлогын хуулиудад өөрсдийнхөө са­нааг шигтгэхэд идэвхтэй ажиллаж бай­гаа. Бид өөрсдийгөө есхөн гэж голохгүй байгаа шүү.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419