"Breitbart"-ийн Олон улсын тоймч Жон Ж.Сэнакис (John J. Xenakis)-ийн 2018 оны 1 дүгээр сарын 4-нд тавигдсан нийтлэл
Хятадуудыг үзэн ядах үндэсний үзлийг дэврээж Ерөнхийлөгч болсон нь
Хятадыг эрс шүүмжилдэг улстөрч Халтмаагийн Баттулга ард түмний үндсэрхэг үзэлд дөрөөлөн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Түүний сонгуулийн уриа нь "Монгол Ялна" хэмээх үг байсан бөгөөд энэ нь Дональд Трампын "Нэн түрүүнд Америк" хэмээх уриатай тун төстэй байгаа юм. Мөн тэрээр Дорнын заналхийлэл их байгаа гэдгийг байнга ярьж ирсэн бөгөөд цаагуураа Хятадыг хэлж буй нь тодорхой байв. Сонгуулийн кампанит ажлын үеэр Х.Баттулга, өрсөлдөгчөө хятад-монголын эрлийз хэмээн буруутгаж, “Монгол Ялна” гэсэн уриаг сонгосон нь цаагуураа өөрийгөө цэвэр монгол гаралтай гэдгийг харуулахыг хичээж байв. Мөн Х.Баттулга Хятадаас эдийн засгийн хувьд хараат бус байхыг маш чухалчлан дурдсан байдаг.
Аливаа улс орны дотоод хэрэгт Хятад улс хөндлөнгөөс хэзээ ч оролцдоггүй гэдгийг энд дурдмаар байна. Тайван жагссан хүмүүс, Төвөдүүд болон Уйгурчууд зэргийг шоронд хийх, яргалах, цаазлах зэрэгт гаднын улсууд шүүмжлэлтэй ханддаг ч, Хятадын Засгийн газар манай улсын дотоод хэрэг хэмээн тоомжиргүй хандсаар ирсэн.
2016 онд Монголд тохиолдсон үйл явдал Хятадын гадаад бодлогыг тод харуулна. Тус оны 11 дүгээр сард, Монгол улс Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай ламыг нутагтаа айлчлахаар урьсан. Монголын буддын шашинтай хүмүүс Далай ламыг ихээр хүндэтгэдэг, мөн Төвөдийн лам нар ч сүсэглэдэг. Магадгүй энэ нь Хятадын Засгийн газар Далай ламыг эсэргүүцдэг гол шалтгаан нь байх.
Харин 2016 оны 12 дугаар сард Хятад улс Монголын эсрэг хориг арга хэмжээ авсан нь улсын хилээ хэсэгчлэн хаасан явдал юм. Зэс болон нүүрс тээвэрлэж явсан 100 орчим хүнд даацын машиныг өвлийн хүйтэнд хилээр оруулсангүй. Монгол Улс буулт хийж албан ёсны уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрэв.
Харин одоо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль руу эргэн очьё. Хятадын гаргасан шийдвэр монголчуудын дургүйцлыг төрүүлж, Хятадын эсрэг үндсэрхэг үзлийг нэмэгдүүлсэн нь тодорхой.
Монголыг шийтгэх гэсэн Хятадын гадаад бодлого өөрсдөд нь сөргөөр нөлөөлсөн үү? Өөрөөр хэлбэл, Хятадад ээлтэй, нэр дэвшигчийг ялагдахад, Хятадын эсрэг үзэлтэй Баттулгыг ялахад нь туслачихсан уу?
Газрын тос боловсруулах Монгол Улсын анхны үйлдвэрийг барихад Энэтхэг Улс хамтран ажиллана
Хятадын нөлөөг бууруулахаар, газрын тос боловсруулах Монгол Улсын анхны үйлдвэрийг барихаар Энэтхэг улс орж ирж байна. Мөн энэхүү төслийг санхүүжүүлэхээр 1 тэрбум долларын зээлийг, 20 жилийн хугацаатай, 1.75% хүүтэй, эхний 5 жилийн төлбөр хийгдэхгүй байхаар тохирч Энэтхэгийн Засгийн газраас зээл олгохоор болжээ. Хятадын Засгийн газар дэд бүтцээ хөгжүүлэх хүсэлтэй орнуудад зээл олгодог бөгөөд, дээрх зээлийн хүү (Энэтхэгийн зээл) нь Хятадын зээлийн хүүнээс хамаагүй бага байна.
Монгол Улс нь ОХУ болон Хятад гэсэн хоёрхон хөрштэй бөгөөд энэ хоёр улс худалдааны гол түнш орон. Монгол Улс одоогоор Хятад руу түүхий газрын тос экспортлож, харин ОХУ-аас эцсийн байдлаар боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдаг. Үйлдвэр ашиглалтанд орвол, жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай болох бөгөөд, жилдээ 560.000 тонн бензин, 670.000 тонн дизель түлш болон 107.000 тонн шингэрүүлсэн хий зэргийг үйлдвэрлэх боломжтой. Төслийн ач холбогдол маш өндөр бөгөөд Хятадаас хамааралтай байгаа нөлөөллийг бууруулж, Энэтхэг болон Монгол улсуудын дипломат харилцааг шинэ шатанд гаргана.
Монголын түүхийг товчхоноор
Монгол улс бол Орос болон Хятад улсуудын завсар байдаг орон. Түүхийн ихээхэн хэсэг нь эдгээр хоёр оронтой шууд холбогдоно. 1200-аад оны үед, Чингис хаанаар удирдуулсан Монголчууд Хятадыг эзэлж, 1206 онд Их Монгол улсыг байгуулсан байдаг. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг босгосон юм. Харин дараа нь Чингис хааны ач хүү Хубилай хаан бүх Хятадыг эзлэж, нэгдсэн Юан гүрнийг байгуулсан.
Юан гүрэн бүх Хятадыг 1368 оныг хүртэл захирсан бөгөөд Мин улсын цэрэгт дарагдсан. Харин 1636 онд, Манжууд Монголчуудыг эрхшээлдээ оруулжээ.
1911 онд Манжийн төр нуран унаж, бослого хөдөлгөөн гарч, Монголд Орос болон Хятадын хооронд дайн гарав. Үүний дараачаар, Монгол улс нь 1921-1990 оны хооронд 70 гаруй жилийн турш, ЗХУ-ын социалист дэглэм дор явав. Харин 1932 оны үед социалист дэглэм, зөвлөлт засаглалыг эсэргүүцсэн дотоодын үймээн газар авч байсан удаатай.
Хятадаас зайгаа барьж, тусгаар тогтнолоо зарлаж чадсан ч, Орос болон Хятад гэсэн хоёр гүрний өрсөлдөөн дунд хэвээр үлдэв. Гэхдээ шашныг төрөөс тусгаарлаж, коммунист дэглэмтэй улс болсон. 9 дүгээр Богд Жавзандамба Хутагт (Монголын буддын шашны тэргүүн), 1932 онд Төвөдөд төрсөн бөгөөд тэр 1990 он буюу социалист дэглэм нуран унах хүртэл Монголд нэвтрэх эрхгүй байсан юм. Ингээд 1990 онд ЗХУ задран унасан. Түүнээс хойш Монгол улс шашин төрийг салгасан бөгөөд буддын шашинтай энэ улсад Далай лам гол тоглогч мөн. Хятад улс түүний хойд дүрийг аль хэдийнэ зарласан байхад эсэргүүцсэн мэт Далай лам өөрийн хойд дүрийг монголд мэндлэнэ хэмээн мэдэгдэл хийж байсан.
Монгол улс байгалийн баялаг ихтэй бөгөөд ялангуяа, зэс, нүүрс, алт болон газрын тосны арвин нөөц баялагтай улс. 2011 онд тухайн улсын эдийн засаг сансрын хурдаар өсч, 17.5 хувьд хүрч эдийн засгийг хүчирхэг болгосон бөгөөд энэ нь зөвхөн зэс, нүүрс болон алтны борлуулалтаас шууд хамаарсан байв. Эдгээр орлогынхоо багахан хэсгийг хуримтлуулахын оронд, зам барилга болон дэд бүтцийн томоохон төсөлд хөрөнгө оруулахаар Монголын засгийн газар хэдэн арван тэрбум долларын зээл авчихав. Харамсалтай нь, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унахад, монголын эдийн засаг маш ноцтой хямарч эхэлсэн юм.
Монголчууд Хятад улсаас маш ихээр хамааралтай бөгөөд экспортын бүтээгдэхүүнийхээ 90 хувийг нь Хятад улс худалдан авдаг. Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай ламын албан ёсны айлчлалын дараагаар Хятадын авсан хориг арга хэмжээ монголчуудад мэдээж хүндээр туссан биз ээ.