“Стандарт” банкинд төлөх өр нь С.Баяр, “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил

2018-02-02, 10:41 Улс төр 1,909 3
“Стандарт” банкинд төлөх өр нь С.Баяр, “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх магадлалтай байгаа

Засгийн Газар дотооддоо 49 хувийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур Лондоны олон улсын арбитрын маргаанд “Эрдэнэт үйлдвэр" ХХК ялагджээ. Энэ бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж буйгаас илүү баттай, олон улсын эх сурвалжаас авсан бодитой мэдээлэл юм.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ. Энэ тухай УИХ бүтнээрээ байтугай, МАН-ын хоёр бүлгийн аль нь дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа нь Засгийн газрыг мэдээллээ нууцалж байна гэж хардах үндэстэй юм.

1. Эхнийх нь, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээлийн маргаан юм. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялжээ. Гэхдээ Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргасан юм байна. Лондоны арбитр уг маргааны талаархи хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр дээрх 51 сая доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Энэ нь энгийнээр бол “Өмнө нь гурван удаагийн давж заалдах хуралд ялаагүй учир дөрөв дэх удаагаа давж заалдах болбол төлөх ёстой 51 сая доллараа урьдчилан байршуул” гэсэн утгатай шийдвэр юм байна. Ер нь л давж заалдах эрхгүйтэй адил юм уу даа.

“Стандарт” банк энэ ялалттайгаа зэрэгцэн дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгох шийдвэр гаргав. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд /55 сая +44 сая/ нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээн авчээ. Энд хамгийн ноцтой нь олон улсын арбитр дээрх 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөрт сард 2.2 тэрбум, өдөрт 75 саяар нь сул төлөх энэ мөнгөөр юу бүтээж болох вэ. 240 хүүхдийн цэцэрлэгийг нэг тэрбум, нэг км сайн чанарын автозамыг 800 сая төгрөгөөр барьдаг гэх тооцоо бий. Тэгвэл сард хоёр цэцэрлэг, гурван км замыг л хүүгийн төлбөрт төлж байна гэсэн үг юм.

Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног сунах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авсан нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх 21 хоногт /21 хоног x 30.000$ = 630.000$/ нийтдээ 630 мянган доллар буюу зөвхөн хүүд 1.5 тэрбум орчим төгрөг төлөх болоод байна. Энэ нь 99 сая долларын үндсэн төлбөр бүхий арбитрын шийдвэрээс хойш 630 мянган долларын хүү төлөх болоод байна.

2. Олон улсын Арбитраас ирүүлсэн хоёр дахь шийдвэр мөн л ноцтой. “Эрдэнэт” үйлдвэр нь арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас болсон уу, “Стандарт” банк мөн л арбитрт гомдол гаргажээ. Тэд энэ удаа мөнгө, төгрөг нэхэмжилсэнгүй. Харин “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, "Стандарт" банкны уг хүсэлтийг мөн хангасан тухай шийдвэрээ “Эрдэнэт” үйлдвэр ХХК-нд ирүүлсэн бөгөөд харин энэ тухай Монголын Засгийн газар мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: http://www.bailii.org/ew/cases/EWHC/Comm/2017/1090.html

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар:  Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх магадлалтай байгаа

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419