Франц гэрэл зурагчин "Хот монголчуудын яаж өөрчлөв" хэмээх фото сурвалжлага хийжээ. Тус сурвалжлаганд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аж амьдрал хөдлөшгүй баримтаар буужээ. Францын гэрэл зурагчин Люсиль Чомбарт де Лауве (Lucile Chombart de Lauwe) сурвалжлагынхаа эхэнд "Монгол нь эртний нүүдэлчдийн орон бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгаа улс. Олон зууны турш монголчууд нүүдэлчин хэв маягаар амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч соёл иргэншлийг сайн, муу бүх талуудтай нь нэвтрүүлж байна. Хөдөө орон нутгаас нийслэл хот болон бусад хотыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн их байна. Орчин үеийн Монгол бол ердөө л энэ" хэмээжээ. Люсиль Чомбарт де Лауве Монголын хотын айл өрхийн жирийн нэг өдрийн амьдралыг харуулахыг зорьсон бөгөөд Франц гэрэл зурагчны ндээр Монголын "шилжилтийн үе" хэрхэн буусантай танилцацгаая.
"Монгол үнэхээр өөрчлөгдөж байна. Энэ улс шилжилтийн үедээ байна. Энэ өөрчлөлт сүүлийн жилүүдэд явагдсан" гэж Люсиль Чомбарт зурагны тайлбарт бичжээ.
"Өөрчлөлтүүд хурдтай явагдаж байгаа ч улиралуудтай уялдаагүй, нүүдэлчин зуршил, цаг агаарын нөхцөл байдал хотжилттой холбогдож чадаагүй. Гэвч зах зээлийн эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна".
Өөрчлөлтийн үйл явц, хотжилт Монголд өнөөдөр яаж явагдаж байгааг эндээс харж болно.
Монголчууд хэдэн зууны турш хязгааргүй тал нутагтаа байшинд биш гэрт амьдарч ирсэн. Тийм болохоор тэдний ихэнхэд хотод ирж амьдрах нь хүнд байсан.
"Фото төслийнхөө хүрээнд би Монгол айл өрхүүдийн шинэ амьдрах орчинд хандах хандлагад төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, би монголчуудыг шинэ орон зайг хэрхэн ашиглаж, мэдэрч байгааг харуулахыг зорьсон юм" гэжээ.
Люсиль Чомбарт де Лауве 2007 онд анх Монголд зочилж байжээ. Дараа нь ирэхэд хурдацтай явагдаж буй хотжилт түүнийг гайхшруулсан байна.
Сонирхолтой нь, хот суурин газар амьдардаг монголчуудын талаас илүү хувь нь орон сууцанд амьдардаггүй. Харин уламжлалт гэр сууцанд амьдардаг.
Монголчуудад харилцаа холбоо асуудал байхаа больсон. Монголчууд бол маш нинжин сэтгэлтэй, нээлттэй ард түмэн.
Монголын хотуудын захаар орших гэр хорооллуудын нэгэн хэсэг
Люсиль Монгол дахь өөрийн фото төслөө 2011 оноос эхлүүлжээ.
Хот суурин газар оршин суудаг монголчуудын 50 хүрэхгүй хувь нь олон давхар барилгад амьдардаг.
Монголын ахмад настнууд том байранд амьдардаггүй.
Уламжлалт монгол гэр сууц
Гэр сууцан доторх амьдрал
Монгол айл өрхүүдийн амьдардаг дундаж байшин
Гэрүүд ихэвчлэн орчин үеийн байшин шиг тоноглогдсон (цахилгаан хэрэгслүүдтэй) байдаг.
Монголд одоо ганц гэрээр амьдрах үзэгдэл харьцангуй бага болсон.
Гэр дотор "зассан угаалгын өрөө"
Монгол залуус аав ээж, ахмад настай хүмүүстэй амьдардаг уламжлалт хэв маягаасаа хөндийрч хотод амьдрах болсон.
Монгол дахь оршин суугчдын хорооллууд