“Дээлтэй Өвөр Монгол” наадам болжээ
Өнгөрөгч 25-ны өдөр Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуунд 7 дахь удаагийн Өвлийн улирлын уламжлалт хувцасны наадам болж, хамгийн сайхан загвартай дээлнүүдийг тодруулжээ. Уг наадамд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны Барга хувцас заслын нийгэмлэг түрүүлж, хоёрдугаар байранд Шилийнгол аймгийн үндэстний хувцас заслын “Хас угалз” баг, гуравдугаар байранд Зүүн Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн гар урлалын Ур нийгэмлэгийн хувцас заслын “Үзэмчин бэйл” баг тус тус шалгарчээ.