Үдийн цайны цагаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэхээр боллоо
Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна.
Иймд иргэд та бүхэн Нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлэхдээ "цайны цаг" хэмээн санаа зовохооргүй боллоо.