Н.Баяртсайхан: Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч

Н.Баяртсайхан: Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч

Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд Төв банкин дээр ямар ямар ажил хийж байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

 

- Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалалтыг дээшлүүлэх нь Монголын санхүүгийн салбарт хийж буй нэг чухал шинэчлэл шүү дээ. Үүнийг яагаад хийх болсон асуултаар ярилцлагаа эхэлцгээе!

- 2012 онд Дэлхийн банк манай улсад Санхүүгийн боловсрол, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдлын судалгааг хийгээд “Хангалтгүй байна, сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтэд хүрээд хэд хэдэн зөвлөмж өгсөн байдаг. Үнэхээр ч хууль эрх зүйн орчноос эхлээд, тэдгээрийг  хэрэгжүүлэх институцийн оновчтой зохион байгуулалт, үүссэн асуудлуудад цэгцтэй анализ, дүгнэлт хийхэд туслах мэдээллийн нэгдсэн сан гээд Монгол Улсад дутуу зүйл олон. Иргэд, хэрэглэгчдийн хувьд ч эрх ашиг нь ямар тохиолдолд зөрчигдөж байгааг, зөрчигдсөн тохиолдолд хэнд хандаж яаж шийдвэрлүүлэх вэ гэдэг талаарх мэдлэг хангалтгүй. Монголбанкны зүгээс энэ байдлыг сайжруулах зорилгоор санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр улс орнуудын шилдэг туршлагыг судлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, техник туслалцаа авах зэргээр нэлээд идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн жишээ гэхэд, бид Азийн Хөгжлийн Банктай хамтaрч ажиллан, үндэсний хэмжээний болон олон улсын хурлуудыг 2017 онд мэргэжлийн хүрээнийхний дунд зохион байгуулсан. Мөн өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлагдсан Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой заалт орсон нь томоохон дэвшил болсныг онцлох нь зүйтэй. Ингэснээр Монголбанкинд санхүүгийн хэрэглэгч болон хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалахад суурилсан хяналт, шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд нэг алхам ойртлоо гэж үзэж болно. Энэ сараас эхлээд Монголбанкнаас нийт иргэд, олон нийтэд хандсан “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” аяныг эхлүүлээд байна. Зөвхөн мэргэжилтнүүд төдийгүй, иргэд хэрэглэгчид өөрсдөө маш сайн ойлголттой байх нь чухал. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь өөрөө санхүүгийн хэрэглэгч юм.

 

- Дэлхийн чиг хандлагыг харахад “санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг” гэдэг зүйлийг улс орнууд маш их чухалчилж байна. Ямар ач холбогдолтой учраас ингэж байна вэ?

- Санхүүгийн зах зээл маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн хэрэглэгчээс бүрддэг. Зохицуулагч байгууллагын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй санхүүгийн байгууллагуудыг хянах, үйл ажиллагааг нь найдвартай байлгах тогтолцоо, арга механизмыг нэлээд сайн хөгжүүлсэн. Тэгвэл сүүлийн үед эрэлт тал буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь эцсийн дүндээ эдийн засгийн тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлтийн нэг түлхүүр болдгийг судалгаа харуулж байна. Иймд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сайн тогтолцоог бүрдүүлэхийг улс бүр зорих боллоо. Тухайлбал, энэ сэдвээр Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн тайлангаас харахад 120 гаруй улс орны дийлэнх олонх нь аль нэг байдлаар хийгээд, хэрэгжүүлээд эхэлжээ. 60 гаруй оронд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний стратеги хүртэл боловсруулаад хэрэгжүүлж явж байна.

 

- Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдал, санхүүгийн байгууллагын бизнесийн арга барил, үүссэн маргааныг шийдвэрлэх 3 чиглэлээр түгээмэл хандаж байна. Эдгээр нь эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Юуны өмнө, мэдээллийн ил тод байдлыг авч үзье. Технологийн дэвшил, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй зэрэгцээд өнөөдөр маш олон төрлийн бизнесийн модел, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон байна. Зөвхөн нэг банкны хувьд аваад үзэхэд зээл эсвэл хадгаламжийн бүтээгдэхүүн нь дотроо нэлээд олон төрөл зүйлтэй. Дээр нь даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, сүүлийн үед технологийн компаниуд хүртэл санхүүгийн үйлчилгээ санал болгоод эхэллээ. Ийм үед санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгож буй хэрэглэгч ямар бүтээгдэхүүнийг, ямар нөхцөлтэй авах гэж байгаагаа тодорхой мэдэх боломжтой байх нь чухал. Учир нь үнэн зөв мэдээлэл дээр суурилсан шийдвэр л илүү оновчтой, хариуцлагатай байдаг шүү дээ. Энэ нь эргээд эдийн засагтаа ч эерэг нөлөөтэй. Санхүүгийн зах зээлд оролцож буй хүмүүсийн мөнгөтэй холбоотой шийдвэрүүд оновчтой байх тусмаа л эдийн засаг тогтвортой байна гэсэн үг. Ингэснээр мөнгөний бодлого ч илүү үр дүнтэй хэрэгжихэд тустай. Дараагийн нэг зүйл бол, хэрэв хэн нэгэн этгээд ямар нэгэн зүй бус, ёс зүйгүй эсвэл алдаатай буруу арга барилаар бизнес хийж байвал үүнийг таслан зогсоох нь зохицуулагчийн гол үүрэг. Санхүүгийн систем маань өөрөө итгэл дээр тогтдог тул энэ нь маш чухал. Санхүүгийн ертөнц цахим хэлбэр лүү хурдтай шилжиж буй энэ үед мэдээллийн нууцлал, аюулгүй байдал ч чухал асуудлын нэг. Жишээ нь, хэрэглэгчийн утасны дугаараас эхлээд цалин орлого, өмч хөрөнгийн талаарх хувийн шинжтэй, зарим нь нууц байх учиртай мэдээллүүдийг банк хэр найдвартай хадгалж чадаж байна вэ гэдэг том асуулт юм. Мэдээж аливаа маргаан үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, хурдан шуурхай шийдвэрлэж байна вэ гэдэг зүйл яригдана. Энэ бүгдийг цогцоор нь агуулж буй санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо нь эцсийн дүндээ хэрэглэгчид тустай байхаас гадна санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээ тогтвортой байх, хүртээмжтэй байх нөхцөл болдог.

 

- Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдалд эерэг нөлөөтэй байх нь ээ. Энэ нь эдийн засгийн өсөлт илүү олон хүнд хүртээмжтэй байхад хувь нэмэр оруулах бололцоотой юу?

- Том зургаараа эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хүчин зүйл гэж ойлгож болно. Сүүлийн үед дэлхий дахинд эдийн засагчид, бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болсон нэг асуудал бол нийгмийн тэгш бус байдал юм. Даяарчлал хүчээ авч, олон улсын худалдаа асар ихээр тэлж, маш их хэмжээний баялаг, хөрөнгө бий болсон хэдий ч, баян, хоосны ялгаа нэмэгдлээ. Гэтэл үүн дээр нэмээд дэлхийг хамарсан томоохон эдийн засгийн хямрал тохиоход санхүүгийн хувьд хамгийн эмзэг бүлэг илүү хүчтэй өртөж, хямралын гол хохирогсод болсон. Баян, ядуугийн ялгаа ихэсч, тэгш бус байдал ийнхүү нэмэгдэх нь улс орны эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжил, цаашлаад нийгмийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд тэгш бус байдлыг бууруулахын тулд “эдийн засгийн өсөлт өөрөө тогтвортой бөгөөд олон хүнд хүртээмжтэй байх ёстой” гэдэг зүйл аль ч улсад чухал болж байна. Өсөлт савлагаа багатай, нийгмийн олон давхаргад үр өгөөжтэй байсан цагт л ядуурал буурна, нийгмийн тэгш бус байдал багасна. Ийм өсөлтийг бий болгоход санхүүгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал маш чухал байдаг. Иргэдэд санхүүгийн эрсдэлээ илүү оновчтой удирдах боломжийг дээшлүүлдэг болохоор тэр. Тэгвэл санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах оновчтой тогтолцоог бүрдүүлснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бий. Ингэснээр эмзэг давхаргад байгаа иргэд илүү хамгаалагдах, дундаж давхаргынхан ч эмзэг байдал руу унахгүй байх, цаашлаад бий болж буй өсөлтөд хувь нэмрээ оруулах, ашиг шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлдэг.

 

- Таны ярианаас эдийн засгийн хүртээмжтэй өсөлт нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр олон хүнд хүрч байгаагаас шалтгаалдаг гэж ойлголоо. Санхүүгийн хүртээмж олон улсад, Монголд ер нь ямар нөхцөл байдалтай байна вэ?

- Монголын хувьд зарим тоон үзүүлэлтээр дэлхийн дунджаас хавьгүй өндөр байх нь бий. Тухайлбал, 15-аас дээш насны иргэдийн 90% гаруй нь данс эзэмшигч гэдэг нь нэлээд өндөр үзүүлэлт. Гэхдээ цаашид чанарын үзүүлэлтүүдийг сайжруулах, санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг нь чухал юм. Дэлхийд 2 тэрбум орчим хүн санхүүгийн ямар нэгэн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд байна. Эдгээрийн дийлэнх нь хөгжиж буй орнууд, ядуу буурай орны иргэд. Энэ нь мэдээж том эрсдэлийг бий болгох магадлалтай. Тухайлбал, өвчин дэлгэрэх, эсвэл гал түймэр, осол аваар г.м. эрүүл мэнд, эд хогшилд том эрсдэл учирсан үед даатгалгүйгээс болж санхүүгийн том дарамтанд унах, улмаар ядуурал гүнзгийрэх орох тохиолдол бий. Түүнчлэн орлого зарлагаа зөв хуваарилах, хуримтлал үүсгэх, эрсдэлээ оновчтой удирдах, шаардлагатай үедээ санхүүжилт авах г.м. санхүүгийн олон хэрэгсэл, үйлчилгээний гадуур үлдэх нь тухайн хүндээ ч, эдийн засагтаа ч хохиролтой. Тийм учраас санхүүгийн хүртээмж чухлыг яриад байгаа. Гэхдээ энэ байдал мэдээж сайжирч байна. Тухайлбал, 2011 онд дэлхийн хүн амын тэн хагас нь санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн статистик үзүүлэлт гарч байсан. Тэгвэл ердөө 3 жилийн дотор энэ үзүүлэлт 30% руу орж буурсан байдаг. Үүнд нэг талаар интернет, ухаалаг төхөөрөмжүүд дэлгэрсэнтэй холбоотойгоор санхүүгийн хямд бүтээгдэхүүн, үйлчилгээний тархалт хүчтэй нөлөөлсөн. Мөн өмнө хэлсэнчлэн олонх улс орон, олон улсын байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад идэвхтэй ажиллаж байгаа нь ч томоохон түлхэц болсон гэж дүгнэж болно.

 

- Зохицуулагч, төр бүх зүйлийг шийдвэрлэх боломжгүй байх л даа. Иргэд, хэрэглэгчид тэгвэл өөрсдөө юунд анхаарах нь зүйтэй вэ?

- Тийм. Тухайн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж хэрэгцээ шаардлагаа хангах гэж байгаа хүн бол хэрэглэгч өөрөө шүү дээ. Иймд иргэд санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн сонголтыг хийж чаддаг байх нь чухал. Мөнгө хөрөнгө, хүн хүч, мэдлэг туршлага гээд маш их нөөц чадалтай санхүүгийн байгууллагын үүдээр ороод, ширээний 2 талд сууж байгаад тэгш хэлцэл хийхийн тулд хэрэглэгчид боловсрол шаардлагатай. Ийм мэдлэг, хандлага, итгэлтэй болоход нь туслах зорилгоор төрөөс боловсролтой болох боломжоор нь хангаж, дэмжиж болно. Одоо манайд хэрэгжиж байгаа санхүүгийн боловсролын хөтөлбөрийн гол зорилго энэ шүү дээ. Зохицуулагчийн зүгээс мэдээж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлынхаа хүрээнд санхүүгийн байгууллагуудад тодорхой стандарт, хэм хэмжээг мөрдүүлж ажиллуулна. Дээр нь санхүүгийн салбарыг үр ашигтай, найдвартай байлгах дэд бүтцүүдийг нь хийж өгнө. Тухайлбал, зээлийн мэдээллийн санг хөгжүүлснээр хэрэглэгчийн талаар үнэн зөв мэдээлэл банкуудад хүрнэ. Ингэснээр сайн түүхтэй, эрсдэл багатай хүн бүр бага хүүгээр зээл авах боломж нээгдэнэ гэсэн үг.    

 

- Тэгэхээр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл өрнөж байна гэж ойлголоо. Цаашид тогтолцоогоо боловсронгуй болгоход юу хийх ёстой вэ?

- Сайн тогтолцоо мэдээж институци, хууль эрх зүйн орчноос эхэлнэ. Өмнө хэлсэнчлэн, сая Төв банкны тухай хуулинд өрсөн өөрчлөлтөд энэ сэдэвтэй холбоотой зүйл заалт ч багтсан. Цаашид Монголбанк 2018 онд багтаан санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэмжлэгтэйгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зорилттойи ажиллаж байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг зохицуулах үүрэгтэй гол байгууллагууд ямар тохиолдолд юу хийж чадах вэ, юу хийх үүрэгтэй вэ гэсэн өөр өөрийн чиглэлээр эрх үүрэг тодорхой байх нь ажлын уялдаа, үр дүнтэй байдалд шууд нөлөөлнө. Санхүүгийн хэрэглэгч иргэд ч илүү баталгаа, хамгаалалттай болно гэсэн үг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд маань ил тод, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдээ хангах, бизнесийн сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Аливаа санал гомдол, маргааныг хүндрэл багатай түргэн шуурхай шийдвэрлэх үйл явц, дотоод зохион байгуулалт ч үүнд хамаарна. Иймд боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээс эхлээд үйл ажиллагааны дүрэм журам чанартай байх хэрэгтэй. Тэгээд үүнийг нь дотооддоо хэрэгжүүлж, хөндлөнгөөс хянадаг сайн тогтолцоо бүрдүүлэх нь чухал юм. Хянана, зохицуулна гэдэг нь бизнесийн байгууллагуудад хүндрэл дарамт учруулах бус, харин тодорхой байдлыг бий болгох, эрсдэлээс сэргийлэх, өрсөлдөөн – инновацийг дэмжих зөв сэдлийг төрүүлэх дүрэм л гэсэн үг. Хэрэв санхүүгийн байгууллагын ажилтан хүн бизнесийн сайн арга барилаар, мэргэжлийн өндөр ёс зүйн хэм хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэж харилцагчдаа ч, өөртөө ч ашигтай бизнес хийж байвал зохицуулагчийн зүгээс заавал хатуу дүрэм тогтоогоод, хянаж шалгаад байх хэрэгцээ шаардлага бага шүү дээ.

 

Цаг заваа гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын зорьж буй ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419