Б.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ

2018-01-24, 12:04 Зөвлөгөө 1,101 0
Б.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ

Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

 

- Автотээврийн үндэсний төв нь авто үйлчилгээний чиглэлээр 2017 онд ямар, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж ажилласан талаар ярилцлагаа эхлэе.

- Манай байгууллага нь 2017 онд орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Аймгуудын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтран ажиллах хугацаат удирдамжийг байгуулж орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн  үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хэрхэн үзүүлэх талаар “Зөвлөн туслах” үйлчилгээ үзүүлж, тус чиглэлээр стандартын шаардлагад нийцсэн 104 аж ахуйн нэгж иргэдийн үйлчилгээнд 115 ангиллын гэрчилгээ олгосон. Гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгслээс үүдэн гарч буй хор хөнөөлийг бууруулах зорилгоор төрийн болон бусад байгууллагуудыг татан оролцуулж “Автомашины сэлбэг хэрэгсэл-импорт-хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн автотээврийн хэрэгслийн ашиглалттаас үүдэн гарч буй хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан шат дараатай төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Бидний бас нэг томоохон хийгдсэн ажил маань Монголд анх удаа “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглалтад оруулж, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлж эхлээд байна.

 

- “Авто үйлчилгээний мэдээллийн сан” гэж ярилаа. Энэ талаар тодруулаач.

- Олон улсад өөрсдийн ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн ашиглалтын түүхийг харах боломжтой байдаг. Гэвч манай улсад энэ талын мэдээлэл авах боломж байдаггүй байсан бөгөөд бид энэ асуудлыг шийдвэрлэж нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын талаар түүхийг нэг дороос харах боломжийг бүрдүүлээд байна. Энэ сангаас хүссэн хэн бүхэн цахим орчинд тухайн тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар, арлын дугаараар ашиглалтын бүхий л мэдээллийг нэг дороос авч болно. Тодруулбал тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн мэдээлэл, хэдэн эзэмшигч эзэмшиж байсан, татвараа төлсөн эсэх, даатгалд хамрагдсан эсэх, зам тээврийн осол зөрчлийн мэдээлэл, байгалийн гамшигт өртөж байсан эсэх, тухайн тээврийн хэрэгсэл нь хэзээ, хаана, ямар ямар засвар үйлчилгээг хийлгэж байсан зэрэг мэдээллүүд багтана.

 

- Энэ мэдээллийн санд иргэд хэрхэн нэвтрэх вэ?

- Онлайн орчинд www.autobox.mn домэйн хаягаар нэвтэрч орно.

 

- Мэдээллийн сангийн нууцлал хэр хангагдсан бэ?

- Тус мэдээлийн сангийн сервер “Үндэсний дата төв”-д байршиж, төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан холбогдох эрх бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцон ажилладаг тул найдварт ажиллагаа, аюулгүй байдал бүрэн хангагдсан.

 

- Авто үйлчилгээний мэдээллийн сан нь нийгэмд ямар ач тустай вэ?

- Дээр дурдсан мэдээллүүдийг нэг дороос авснаар иргэд хэн нэгэн хүний хэлсэн үгээр биш бодит нотолгоотой байдлаар тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авахаас гадна, тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийлгэснийхээ баталгаат хуудсыг цахимаар авах давуу талтай болсон. Мөн онлайнаар өөрт хамгийн ойр засварын газрыг хайх болон түүний үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг авахаас гадна урьдчилан захиалга өгч цаг заваа ч хэмнэнэ. Ангиллаа тогтоолгож мэдээлллийн санд нэвтрэх эрхээ авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхтэй танилцснаар тухайн тээврийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд илүү хялбар болж өөрсдийн хийж гүйцэтгэсэн засвар, үйлчилгээний тайлан, мэдээг гарган авах боломжтой. Үүнээс гадна мэдээллийн сангаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүйгээр сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ цахим хэлбэрээр урьдчилан захиалга авч ажил үйлчилгээгээ төлөвлөх боломжтой.

 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд улам их амжилт хүсье.

- Баярлалаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419