2018 оны БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний бүртгэлд бүртгүүлэхээр сонирхож буй иргэдийн анхааралд
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэдийн анхааралд
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч улсын тавьсан шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэнцсэн иргэдийг хурдан шуурхай найдвартай чирэгдэлгүй илгээдэг билээ.
Өнгөрч буй 2017 онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй сүрьеэтэй 4, тэмбүү өвчтэй 1 хүн илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт байв.
БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан болон эдгэрсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулж байгаа тул 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү.