С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ

2017-12-06, 16:33 Саак өнцөг 1,776 0
С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой ярилцлаа.

 

-Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах он цагийн заагт тантай хийж хэрэгжүүлсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын тань талаар ярилцах гэж байна. Бараг хагас зуун жилийн насжилттай Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ярилцлагаа эхлүүлэх нь зөв байх. Засгийн газраас ирэх оны хавар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэх шийдвэрийг гаргасан шүү дээ?

-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг үндсэндээ 70 жилийн насжилттай гэж хэлж болно. Тиймээс өнөөгийн 1.3 сая гаруй хүн амтай том хотоос гарч буй бохир усыг цэвэрлэх хүчин чадал нь аль хэдийнэ дууссан. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль орчны олон хууль, тогтоомжийг зөрчиж байгаа юм. Нэг жилийн өмнө ажлаа хүлээж авч байх үед концессийн гэрээ байгуулна гэж яригдаж байсан. Нийслэлд биш Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газарт концессийн гэрээг дүгнэнэ гэж байсан. Харамсалтай нь, үүнд огт ахиц гараагүй. Концессийн гэрээг дүгнэх явцад бохир усны үнэ төлбөрийн асуудал нэлээн хөндөгдсөн учраас гэрээ цуцлагдсан. Харин одоо тус гэрээг шинэчлэх зорилгоор шинэ Засгийн газар нэлээн ач холбогдол өгч, шинэ Цэвэрлэх байгууламж барих санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ ажлыг маш хурдтай хийж чадвал 2019 он гэхэд шинэ Цэвэрлэх байгууламжтай болох бололцоотой юм. Үүнд хоёр асуудал бий. Лагийг яаж арилгах вэ. Төв цэвэрлэх байгууламжаасаа үнэр нь гардаггүй. Харин хажууд нь 60, 70 жилийн турш хуримтлагдсан лагаас тэр үнэр гарч байгаа юм.  Тэгэхээр 600 мянган тонн лагийг цэвэрлэх асуудлыг хот өөрийнхөө боломж бололцооны дагуу гадны хөрөнгө оруулагчидтай холбогдон шийдвэрлэх арга замыг ярилцаж байна. ХБНГУ-ын Элчин сайдтай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Уулзалтаар Унгар, Германы хамтарсан компани лагийг цэвэрлээд, боловсруулах технологийг бидэнд танилцуулсан. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс салах боломжтой юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих явцдаа лагийг цэвэрлэж, боловсруулж асуудлыг давхар хийж явна. Ашиглалтад орох хүртэлх хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжийн засварын асуудлыг хамт шийдээд явна. Ирэх хавраас Цэвэрлэх байгууламж болон лагийг боловсруулах ажлыг хийж явбал хотын өмнө хуримтлагдсан нэг том асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

-Шинэ Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хэрхэн гаргаж байгаа вэ?

-Шинэ Цэвэрлэх байгууламж бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өсөн нэмэгдэх ачааллыг даахаар төлөвлөгдсөн. Шинээр баригдах хороолол, үйлвэр аж ахуйн нэгжүүдийн хоногт хэрэглэх цэвэр усны норм, гарах бохир усны хэмжээ зэрэг бүгдийг тооцсон. Нэг онцлог нь цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг шууд байгальд хаях биш Улаанбаатар хотын цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглана. Энэ нь Улаанбаатар хотын усан хангамжийг давхар нэмэх ач холбогдолтой. Шинэ Цэвэрлэх байгууламжийн төсөлд хөнгөлөлттэй зээлээс гадна АНУ-ын Мянганы сорилын сангийнхан цуг оролцсон. Мянганы сорилын сангийн цаашлаад олон улсын ногоон сангууд болон бусад байгууллагаас хөрөнгө босгохоор шийдэж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг иж бүрнээр нь шийдэх бололцоотой гэж үзэж байна.

 

-“Харгиа” цэвэрлэх байгууламжийн асуудал бас яригддаг. Орон сууцны хороолол дунд байдаг бөгөөд арьс ширний үйлдвэрүүдийн бохирын үнэр сүүлийн 20 жилийн турш яригдсаар ирлээ. Үүнийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх асуудал ч хөндөгдөж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотоос арьс, ширний үйлдвэрүүдийг гаргана. Тиймээс “Харгиа” цэвэрлэх байгууламжийг бүр мөсөн хаагаад арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн үйлвэр технологийн паркад шилжүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын хүрээнд цэвэрлэх байгууламж барья, ер нь цаашид 140 сая орчим ам.доллараар Эмээлтийн үйлдвэр технологийн паркийг хөгжүүлээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 19 арьс ширний үйлдвэр болон  нийт бүртгэлтэй  34 арьс ширний үйлдвэрийг Туул голын сав газар буюу Хан-Уул дүүргээс нүүлгэхээр төлөвлөж байгаа.

-Өвлийн тэргүүн сар гарсан байна. Улаанбаатар хотод агаарын бохирдлын асуудал аюулын харанга дэлдээд байгаа. Мэдээж нэг жилийн дотор агаарын бохирдлыг арилгасан уу, хэдэн хувь бууруулсан бэ гэж асуухаас илүүтэй нэг жилийн дотор агаарын бохирдлыг бууруулах талд хэр ололттой зүйлүүд гарсан. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Жилийн дараа дүгнэж харвал захирамжууд үр дүнгээ өгч байх юм уу?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь хамгийн түрүүнд маш их хөрөнгө болон цаг хугацаа шаардсан ажил. Яг өнөөдөр, маргааш шийдчих асуудал биш. Мэргэжлийн байгууллагуудын тооцоолж гаргаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 15-20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарплагатай гэж үзэж байгаа юм. Хамгийн эцсийн шийдэл нь мэдээж хийн хэрэглээнд шилжих явдал. Олон улсын хотын туршлагаас үзвэл газ буюу хийн хэрэглээнд шилжсэнээр агаарын бохирдол буурсан, бүр мөсөн салсан байгаа юм.

Агаарын бохирдолтой тэмцэхэд шууд хөрөнгө оруулалтаар утаа гаргадаг эх үүсвэрүүдийг бууруулах, нөгөө талаар хамгийн гол хүчин зүйл бол захиргааны арга хэрэгслийн үндсэн дээр бууруулах зэрэг хэд, хэдэн аргыг хэрэглэж болно. Дэлхийн бүх хотод захиргааны маш хүчтэй арга хэрэглэж байж агаарын бохирдлоос салсан. Тухайлбал, нэг аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэхээр “Өө нээрээ тийм. Би агаар бохирдуулаад байгаа учраас үнэтэй халаагуур авч тавиад нүүрс түлэхээ больё” гэж хэн ч бодохгүй. Айл өрх, аж ахуйн нэгж ч хамаагүй хамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Тэр нь өөрөө нүүрс болж таардаг. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эрх, хэмжээний хүрээнд энэ оны эхээр гаргасан гурван шийдвэр бол хамгийн эцсийн гэж хэлж болох шийдвэр. Гурван шийдвэр үр дүнд хүрч байгаа.  Жишээлбэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж. Энэ оноос өмнө жилд дунджаар 25-30 мянган хүн Улаанбаатар хотод шилжиж ирдэг байсан. Энэ нь 6000 орчим яндангаар хотын гэр хороолол тэлдэг байсан гэсэн үг. Захирамж гарсанаар энэ онд 8000 орчим хүн шилжиж ирсэн. Бас тэр хэмжээний хүн шилжиж явсан байгаа юм. Ингэхээр Улаанбаатар хотын механик шилжилт зогссон гэсэн үг. Шилжиж ирсэн хүмүүс хотод байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай юм уу, эсвэл орон сууц худалдаж авсан иргэд юм. Тэгэхээр механик шилжилт хөдөлгөөн зогссоноор гэр хорооллын хязгааргүй тэлэлт зогсч, яндангийн тоо буурна.

Хоёрдугаарт, энэ ажлын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд зөвхөн Монгол Улсын стандартад нийцсэн зуух заруулж байгаа. Иргэд стандартад нийцсэн зуух авна гэдэг бол хорт утааны ялгаралт багасч байна гэсэн үг. Гуравдугаарт, суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Суурьшлийн III, IV бүсэд хэзээ ч яндангаас утаа гарахгүй, энд зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэнэ. Энэ бүсэд амьдарч, үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх газар хэзээ ч яндантай байж болохгүй. Бид бүхэн үүнд хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд агаарын бохирдлын хяналтын бие даасан байцаагч байх хэрэгтэй гэсэн саналыг тавих гэж байна. Одоо бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын бүх байцаагч давхар агаарын бохирдлын хяналтын байцаагчаар ажиллаж байгаа. Гэхдээ энд бие даасан алба байгуулж, улам хяналтыг сайжруулах шаардлагатай. Гаднаас ирдэг зөвлөхүүд агаарын бохирдлыг хянадаг байцаагч нарын хүчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй. Торгууль болон захиргааны хариуцлага тооцох механизмыг ч анхаарах хэрэгтэй. Мөн бүслэлийн хүрээнд цахилгааны тарифыг тэглэх механизм явсан. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цахилгаан халаагуур хэрэглэх бололцоотой болсон гэсэн үг. Энэ мэт маш их ахиц дэвшил гарч байгаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулбал яндангийн тоо буурч, агаарын бохирдол багасна. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ямар ажил хийв. Жишээ нь, “Сервис центр” байгуулсны үр дүнд нэлээн олон өрх орон сууцтай болсон шиг санагдаж байна?

-Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн дутуу шаталттай зуухнаас гарч байгаа хий юм. Дахин төлөвлөлтөд хамрагдсан газруудад өндөр барилга бариад, иргэдтэй компаниуд гэрээ хийгээд газрыг нь орон сууцаар солих, нөхөн төлбөр олгох замаар газрыг нь аваад орон сууц барих ажлыг хийж байгаа. Жил бүр нийслэлийн төсвөөс дэд бүтцийн шугам байгуулахын тулд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Харамсалтай нь, санхүүгийн хямрал тохиолдсон гэх шалтгаанаар компаниудын санхүүжилт муудсан. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын эрчим харьцангуй саарсан гэсэн үг. Гэхдээ ирэх хавраас нэлээн эрчимтэй үргэлжилнэ.

Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл явж байна. Төслийн хүрээнд газар дээрх бүтээн байгуулалт харагдахгүй байгаа ч, газар доорх шугам сүлжээний маш том бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Гэр хороололд Улаанбаатар хотын дэд төвийг бий болгосноор орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд барих, иргэд өөрсдөө орон сууцаа дулаанд холбох  бололцоотой төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2018 онд нэлээн эрчимжих юм. Харин “Сервис центр” бол цоо шинэ зүйл. Иргэд өөрсдөө хороондоо 200-500 айлын хүрээнд зохион байгуулалтад орж, газраа төлөвлөөд явж байгаа. Хотоос дулаан, бохир, цэвэр ус, цахилгааны нэгдсэн төвүүд байгуулаад тэндээсээ иргэд өөрсдийнхөө СӨХ маягийн байгууллагаа байгуулаад гарсан зардлаа дундаасаа нөхөөд явж байна. Ингэснээр тухайн хорооны айлууд гудамжаа тэгшлээд, газраа шинэ зохион байгуулалтад оруулаад явж байна. Энэ бол төлөвлөлтийн цоо шинэ хэлбэр.

Хийн хэрэглээг нэвтрүүлхийн тулд Монгол Улсад нүүрс шингэрүүлж хий гаргаад гаргасан хийгээ Улаанбаатар хотод авч ирж, түгээлтийн цоо шинэ систем бий болгоод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг газраар хангах энэ томоохон төслийг Улаанбаатар хотын дэргэдэх Улаанбаатар худалдааны танхим Монголын топ компаниудтай хамтраад 450 сая орчим ам.долларын өртөгтэй төсөл санаачлаад явж байгаа. Энэ асуудлыг тун удахгүй Агаарын бохирдлыг бууруулах хороогоор хэлэлцээд Ерөнхий сайдын ахалдаг хороонд оруулна. Хэрэв энэ төсөл шийдэгдэх юм бол бид агаарын бохирдлыг бүхэлд нь шийдвэрлэх том боломж гарч ирж байгаа. Том хөрөнгө тавиад, томоор харж шийдэхгүй бол агаарын бохирдлоос ойрын хугацаанд салж чадахгүй. Нийслэлийн төсөвт 8-9, улсынханд 10 тэрбум төгрөг суулгачихаад түүгээр утааны асуудлыг шийднэ гэвэл энэ асуудал олон жилээр сунжирна. Хувийн хэвшлийн компаниудын шийдлүүдийг харж байгаад томоор сэтгэж, захиргааны маш хүчтэй шийдвэрийг хэрэгжүүлээд явбал ойрын хугацаанд шийдэх бололцоотой.

 

-Үе үеийн хотын дарга нар “Москва” хороолол ч гэдэг юм уу ямар нэг хороолол бариад заншчихсан шиг санагддаг. Саяхан  VII хороолол гэж БНХАУ-ын Засгийн газрын хоёр тэрбум юанийн хөнгөлөлттэй зээлийн талаар яригдсан. Таны хувьд хотын дарга хийх бүрэн эрхийн хугацаандаа хороолол барьж үлдээе гэсэн бодол бий юу?

-БНХАУ-ын Ерөнхий сайдын бэлэг гэж хэлж болох буцалтгүй тусламжаар VII хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын хойд дэнжид 1000 айлын түрээсийн орон сууц барих гэж байгаа. Энэ сууц бол газраа чөлөөлсөн 1000 айлын газраар нь шууд солих маягаар орон сууцанд оруулаад үргэлжлэх ажил юм. Энэ бол түрүүчийн Засгийн газрын үед шийдэгдсэн. Одоо энэ хавраас ажил нь эхлэх төсөл юм. Хот төлөвлөлтийн цоо шинэ төсөл. Өөрөөр хэлбэл, газрыг орон сууцаар солих төсөл. Ингэснээр цаашид газар чөлөөлөлтийн зардал багасна.

-Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх аян нэг жилийн турш идэвхтэй хийгдэж, иргэдийн дэмжлэгийг ч аваад байна. Энэхүү аяныг ирэх онд үргэлжлүүлэх үү?

-Иргэдийнхээ санаачлагад тулгуурлаад хамтарч хэрэгжүүлсэн томоохон төсөл бол нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх аян юм. Иргэдийн санал, мэдээлэлд тулгуурлаж хийгдсэн учраас маш их үр дүнд хүрсэн. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан байнгын Ажлын хэсэг ажилладаг. Уг Ажлын хэсэг олон нийтийн сүлжээгээр иргэдийн явуулсан мэдээлэл, зураг зэрэг баримтад үндэслээд зам чөлөөлөх аяныг явуулсан. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг дураараа хашсан олон зам, талбайг чөлөөлсөн. Энэ нь зөвхөн тухайн хорооллын нэвтрэх хүчин чадлыг нэмээд зогсохгүй, авто машины түгжрэлийг багасгах, иргэдийн эрх ашгийг хамгаалсан ажил болсон. Энэ аян ирэх онд үргэлжилнэ. Хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрхийг хангаж байгаа явдал юм. Хууль зөрчигтэй хатуу тэмцэнэ. Хэн нэгэн дураараа өөрийнхөө эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшлийн талбайг эзэмшдэг, ТҮЦ авч ирж тавьдаг, өргөтгөл барьдаг асуудлыг таслан зогсооно.

 

-Газрын харилцааны асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Иргэд ч газрын наймааны тухай ч ярьдаг. Таны хувьд газар олгож байгаа юу. Энэ жилийн хувьд нэлээд газрыг хурааж авч байгаа. Хамгийн сүүлд 33 дугаар сургуулийн дэргэдэх иргэн н.Зоригийн газрыг хураан авлаа. Энэ нь хэр зөв бэ. Нөгөө талаас газар эзэмших эрхийг 15 жилээр сунгалаа. Газрын харилцааны чиглэлд барьж буй таны бодлого яг юу вэ?

-Бид бүхэн газрын харилцаанд реформын шинжтэй хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан. Үнэхээр хуулийн газраа эзэмшсэн бол тэр хүн тухайн газартаа хөрөнгө оруулах, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах, илүү сайн чанартай байгууламж барих бололцоог нь үндэслээд газар эзэмших хугацааг сунгасан. Бизнес эрхлэгчид, хувийн аж ахуйн нэгж, иргэдэд маш тааламжтай шийдвэр болсон.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны хороолол дунд бизнесийн зориулалттай барилга барих газрыг дахин хэзээ ч олгохгүй. Намайг Засаг дарга болсноос хойш нэг жилийн хугацаанд нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны дунд газар олгогдоогүй. Харин хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн өмнө миний амласан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хангана” гэсэн амлалт биелэгдэх юм. Би газар олгох захирамж ерөөсөө гаргахгүй байгаа. Дүүргүүдэд ч гаргуулахгүй. Яагаад гэвэл өмнөх асуудлыг цэгцлэх ёстой. Нэг жилийн хугацаанд газрын асуудлыг шийдвэрлэж, эмх цэгцэнд нь оруулах хуулийн дагуу болгох ажлыг хийсэн.

 

-Энэ оны хот тохижилтын хувьд эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажлыг хийлээ. Энэ нь иргэдийн талархлыг хүлээсэн. Хотын ногоон байгууламжийг нэмэх зорилгоор 4-6 метрийн урт том моднуудыг хотын төв гудамжинд шилжүүлэн суулгалаа. Том мод хот газарт ургахгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байсан. Таны хувьд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх зорилгоор зоригтой шийдвэр гаргасан. Цаашид энэхүү асуудлаа хэрхэн анхаарах вэ?

-Улаанбаатар хот бол ногоон байгууламжийн хэмжээгээрээ маш багатайд тооцогддог. Олон улсын стандартын дагуу нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх шаардлагатай. Манай хотын байгаль, цаг уурын байдал мод ургаад байдаг нөхцөлтэй биш л дээ. Нэлээд их зардал шаардагддаг. Яг үнэндээ монголчууд тарьж чадахгүйдээ, дургүйдээ ногоон байгууламж муутай байгаа юм биш. Байгаль цаг уурынхаа нөхцөлд л захирагдаж байгаа. Тэгэхээр бид ногоон байгууламжид ч илүү их мөнгө санхүү, цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй. Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ногооруулах боломж бол шилмүүст модыг шинээр шилжүүлэн суулгах явдал. Өөрөөр хэлбэл, ойд сийрэгжүүлэлт хийх замаар хотыг ногоон байгууламжтай болгох юм. Энэ нь амьдралд туршигдсан.

Тухайлбал, томоохон хотхон, оффиссуудын гаднах талбайд шилжүүлэн суулгасан шилмүүст моддыг харж болно. Хотын захиргааны өмнөх талбайд байгаа моддыг 10 жилийн өмнө шилжүүлэн суулгасан. Маш сайхан ургаж байгаа. Энэ мэтчилэн бид хотыг маш яаралтай ногооруулах шаардлагатай. Энэ онд Энхтайваны өргөн чөлөөнд 4-6 метрын урттай шилмүүст модыг шилжүүлэн суулгаад ногоон хашлага бий болгосон. Энэхүү ногоон байгууламжийн ургалт 98 хувьтай байгаа. Гадуур ажилтай явж байх үедээ өөрийн биеэр очиж шалгаж үздэг. Учир нь, энэ чинь хүний нүдэнд ил байгаа ажил. Улаанбаатар хотын бүх дүүрэгт Явуугийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно. Энэ утгаараа хотын ногоон байгууламжид цоо шинэ бодлого барьж ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөвт найм орчим тэрбум төгрөгөөр хотын ногоон байгууламжийн арчилгааны зардалд нэмсэн байгаа. Гадны орны мэргэжилтнүүдийг авч ирж юунд алдаж, оноод байна гэдгээ ярилцах, эрдэмтдийн уулзалтыг тогтмол хийж байгаа.

-Дэд бүтцийн салбарыг ярихгүй орхиж болохгүй. Өмнө нь Э.Бат-Үүл даргын үед нийслэлийн томоохон уулзваруудыг “Гудамж” төслийн хүрээнд шинэчилсэн. Таны хувьд таван гүүрийн өргөтгөл, шинэтгэлийн ажил яригдаж, ажлыг нь эхлүүлсэн байна. Үүнд хугацаа нэлээн шаардагдах байх. Гүүрийн шинэчлэлийн ажил хийх болсон гол зорилго юу вэ. Ер нь шинээр гүүр, зам барих уу?

-Улаанбаатар хотын авто замын уулзваруудын нэвтрэх чадварыг дээшлүүлэх нь чухал асуудал. Энэ жил дөрвөн том уулзварын нэвтрэх чадварыг дээшлүүлсэн. Ирэх жил мөн уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх ажил өргөн хүрээтэй хийгдэнэ. Миний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дөрвөн замын уулзварыг хоёр төвшнийх болгоно гэж орсон байгаа. Энэ жил Монгол инженерүүд, компаниудын хүчээр Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотод орж гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг боомилдог газар бол Туул гол дээгүүрх гүүрнүүд юм. Туул гол бол Улаанбаатар хотыг хоёр заагладаг. Тиймээс Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрийн шинэчлэлийн асуудлыг 2019 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Яармагийн гүүрийн ажил 2018 оны эцэс гэхэд дуусна. Хот доторх томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн ойролцоо хийгдэх гүүрийг ирэх зунаас эхлүүлээд 2019 онд дуусгахаар төлөвлөж байгаа юм.  Эдгээр ажлыг хийснээр Улаанбаатар хотын нэвтрүүлэх чадварыг нэмэхээс гадна өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн томоохон ажил болно. Мөн Улаанбаатар хотын их Тойруугийн замыг хийе гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын хойд хэсэг болох Хайлааст, Долоон буудал орчмоос шууд зүүн хойд хэсэг болох Дарь-Эхийн чиглэлд гарах гарц байдаггүй. Хойд чиглэлээс ирж буй авто машинууд бүгд хотын төвд орж ирээд 100 айл, Сансарын тойргоор нэвтрэлцдэг. Тиймээс гуравдугаар тойруугийн замын 52 метр урт гүүр болон сувгийн тохижилт, замын ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд  Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэнэ. Цаашид хотод Төмөр замын доогуур 13 гүүрэн гарц хийх төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сангийн яаман дээр асуудал нь яригдаад Их хурлаар дэмжигдэх юм бол энэ ажил ирэх жилээс эхлүүлэн хэрэгжүүлнэ.

 

-Ингэхэд боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, эрүүл мэндийн салбарт анхан шатны эмнэлгүүдийн төрийн үйлчилгээг сайжруулах асуудал тантай шууд холбогддог. Энэ онд 10 мянга гаруй хүүхдийн суудлаар сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэн. Харин ирэх онд энэ тоо хэд байх бол. Эрүүл мэндийн үйлчилгээг хотын иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх вэ?

-Хоёр том салбарыг тус тусад нь товчхон ярья гэж бодож байна. Боловсролын салбарт бол энэ жил Засгийн газраас үнэхээр их анхаарал тавьсан. УИХ-аас Улаанбаатар хотын гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог бууруулж хоёр ээлжээр хичээллүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан. 2020 он гэхэд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно. Хороо бүхэн цэцэрлэгтэй болж, хамрагдалт 85 хувь буюу олон улсын стандартад хүрэх бололцоотой болох юм. Хотын хувьд хүлээж буй гол үүрэг бол газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх. Хийгдэх ажлуудын тендерийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс зарлаад хаварт маш хурдан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.

Эрүүл мэндийн салбарт маш их анхаарал хандуулж байна. 2017 онд Улаанбаатар хотод Улсын гурван том эмнэлэг, дүүргийн нэг эмнэлгийн гаднах тохижилтыг хийсэн. Эдгээр эмнэлэгт иргэд санаа зовох зүйлгүйгээр олон улсын стандартад нийцсэн зогсоолд авто машинаа тавиад үйлчилгээгээ авах бололцоотой. Энд ГССҮТ-ийг онцолж хэлмээр байна. Гэмтлийн эмнэлэг ганцхан гарцтай, эргэн тойрондоо авто машины зогсоолгүй байсан. Гэмтэж бэртсэн иргэдийн амь нас минут секунтээр хэмжигдэж байдаг. Гэтэл тусламж авах гэж ирсэн иргэд зогсоолгүйгээс болж маш их цаг хугацаа алддаг байсан. Гаднах тохижилтын ажлын хүрээнд стандартын шаардлагын дагуу гурван гарцтай болгосон. 350 орчим авто машины зогсоол, ослын үед онгоц буух зурвастай болгосон. Энэ бол нийслэлийн хувьд монголчуудын эрүүл мэндэд хийсэн томоохон хөрөнгө оруулалт. Үүнийг нийслэлээс хариуцаж хийх ёстой ажил биш боловч гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэгсдийн дийлэнхийг нийслэлчүүд эзэлдэг учраас тохижилтыг хийсэн. Шастины нэрэмжит улсын III эмнэлэг, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гаднах тохижилтыг ч хийсэн. Ирэх жил ХӨСҮТ, Эх нялхас, дүүргүүдийн эмнэлэг болох төрөх эмнэлгийн гаднах тохижилтыг хийнэ. Ингэснээр Улаанбаатар хотод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх эмнэлэг гаднаа стандартын дагуу тохижилттой болж иргэд сэтгэл хангалуун бухимдалгүй үйлчлүүлэх бололцоотой болох юм.

Ирэх жил бидний анхаарах бас нэг асуудал гэвэл 152 хорооны өрхийн эмнэлгүүдэд засвар хийнэ. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. Энэ жил гурван дүүргийн эмнэлэгт мэс заслын тасаг байгуулсан. Ирэх жил үлдсэн зургаан дүүргийн эмнэлэгт мэс заслын тасгийг байгуулна. Дүүргүүдийн эмнэлэгт анхан шатны үйлчилгээ, эмчилгээг хийдэг болсноор улсын эмнэлгийн ачаалал буурах юм.

-2017 он мэдээж ололт, амжилтаар дүүрэн жил байсан байх. Ирэх жилийн төсвийн төслийг баталсантай холбогдуулан 2018 он таны хувьд ямар жил болно гэж харж байна вэ?

-МАН бол зүүн төвийн буюу социал димократ үзэл баримтлалтай нам. Энэ намын зорилт хүмүүсийн нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Тэгэхээр миний мөрийн хөтөлбөр ч ялгаагүй иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байрыг бий болгох, нийгмийн асуудалд анхаарал хандуулж байна. Энэ он хэдийгээр санхүүгийн хувьд хүндрэлтэй, нийслэлд хэрэгжиж байсан олон эрхийг хязгаарласан. Жишээлбэл, концессийн гэрээ, бонд гаргах, Хөгжлийн банкнаас зээл авах, Олон улсын байгууллагаас гэрээ байгуулаад шууд зээл аваад ажиллах зэрэг олон эрхийг хязгаарласан, санхүүгийн хувьд нэлээн мухардуу байдалд орсон байсан жил ч гэлээ бид нар өөрсдийнхөө өмнө тавьсан зорилтоо шийдэж чадсан. Ялангуяа хөрөнгө мөнгө бага байх тусмаа байгаа зүйлээ илүү оновчтой зарцуулаад зохих үр дүнд хүрэх, иргэдийн сэтгэлд хүрсэн ажил хийхэд болдог юм байна гэдгийг харуулсан жил байсан. Бид нар томоохон хотын ирээдүйд хандсан асуудлуудаа олон улсын санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэж чадсан жил байсан. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкны шугамаар гэр хорооллын дэд бүтцийн зээлийн асуудлаар тендер, бүтээн байгуулалтын асуудлуудаа эхлүүлж чадсан. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн барилгыг Сонгинохайрхан дүүрэгт эхлүүлсэн. Энэ ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр томоохон гүүрүүдийн ажил эхэлсэн. Энэ жилийг бүхэлд нь дүгнэж хэлбэл асуудлуудыг шийдэх эхлэлүүдийг тавьсан, бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргаж үргэлжлүүлсэн жил байлаа. 2018 онд санхүү эдийн засгийн байдал төдийлөн сайжрахгүй ч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулаад нийслэл өөрөө санхүүгийн хувьд эрх чөлөөгөө эдэлж ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдвэрлэх бүтээн байгуулалтын жил байх болно. Ирэх жил улаанбаатарт илүү олон кран ажиллаж, илүү  олон сургууль, цэцэрлэгийн барилга баригдсан, илүү олон хүн ажлын байртай болсон ийм жил байна гэдэгт би итгэлтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419