Шатахууны үнийг хэрхэн тогтоодог вэ?
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний (үүнд автобензин, дизель түлш, онгоцны түлш, тос, тосолгооны материал, шингэрүүлсэн шатдаг хий, битум, мазут гэх мэт) хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байна. Тэгвэл шатахууны үнийг хэрхэн тогтоодог вэ. Үүнд:
- Шататхууны гадаад үнэ буюу нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үнэ (борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 58 хувийг эзэлж байна)
- Нийт татвар буюу Онцгой албан татвар, Гаалийн албан татвар, НӨАТ, Албан татвар (борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 31 хувийг эзэлж байна)
- Валютын ханш
- Зээлийн хүү
- Тээвэр, ложистик болон борлуулалтын үйл ажиллагааны зардал (ханш, зээлийн хүү, борлуулалтын зардал буюу нийт зардал борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 11 хувийг эзэлж байна)
- Импортлогч аж ахуйн нэгжийн ашиг
Эдгээр зүйлсийн үр дүнд бидэнд нэг литр шатахуун дунджаар 2000 төгрөгийн үнээр ирж байна.