Тусгай даалгавар

Тусгай даалгавар

Тэнгэр бүрхэг, өвсөн толгой хөдөлгөх салхигүй атлаа хүйтний эрчинд хурууны үзүүр чимчигнэнэ.
    Өвлийн дулаалга хийсэн таван ханатай гэрт зуухны бөөр улайстал гал түлсэн нь гэрийн баруун талын модон орон дээр дээш хараад хэвтэж байгаа өндөр нуруутай жавхаалаг эр, галын дэргэд тамхи татан суугаа дунд зэргийн нуруутай золбоолог байрын идэрхэн эр хоёрын сэтгэлд таатай.
    Дулаан гэрийн байдал энэ хоёр хүний сэтгэлд аятай боловч нэгэн зүйлд санаа хуваарилан гүн бодолд дарагдсан нь илэрхий. Алс холын албанд томилогдон яваад ирсэн хоёр хүн амарч байгаа нь энэ ажээ.


*     *     *


    Зуухны амаар гялалзах дөл ширтэн суугаа Д.Нанзад
    -Өвчин гэдэг дийлддэггүй дайсан байх юм даа. Үүнийг хэдийд бүрмөсөн үгүй хийх бол. Тэр цагт яасан сайхан болсон байх бол! Жанжин, биднийг үдэш манай гэрээр очоорой гэж хэлүүлсэн ёсоор очиход гаднаас хэн ч байгаагүй, бид дөрөв л байсан юм. Сүх жанжин бидэнд хандаж,
    -Та нар эх орон, ард түмнийхээ төлөө хамгийн хариуцлагатай нууц үүрэг гүйцэтгэнэ. Баруун хязгаарыг үймүүлэн түйвээж, манай улсыг хятадын цэргийн эрхтнүүдийн тусламжтай эзлэхийг санаархан байгаа Дамбийжааг яаралтай явж устгана. Энэ үүргийг гүйцэтгэхэд морин дэл дээгүүр тийм ч амархан хийчихэж болохгүй. Эрхбиш нарийвчлан бодож төлөвлөсөн зүйл хэрэгтэй. Та нар миний бодож байгааг сонс! гээд өөрийнхөө боловсруулсан нууц төлөвлөгөөтэй танилцуулахад, бид зарим зүйлээс нь лавлан асууж, хоорондоо сэмхэн зөвлөлдөн ярилцаж билээ. Юманд мөн ч нарийн ханддаг хүн байсан юмсан. Бид хэдийг замдаа тохиолдсон хүмүүст хэлж явах үг, унах унаа, хөсөг хэрэглэл, өмсөх дээл хувцаснаас өгсүүлээд идэж уух хоол, хүнсийг хүртэл төлөвлөсөн байж билээ.
    Уг газартаа хүрэлцэн очмогц Жа ламд /Дамбийжанцан/ бид “Улиастайн Дилав ламаас амгаланг айлтгах захиатай, нууц зөвлөх хэрэгтэй” гэж хэлбэл зүгээр байх гэхчилэнгээр бидний хэлэх үгийг хүртэл бодож боловсруулснаа ярьж, саналыг сонсож билээ.
    Үүрэг тушаал тодорхой өгдөг хүн байсан болохоор хүн нэг бүрийн юу юу хийхийг хүртэл нарийн бодсон байсан шүү гэж бодож суухад Дугаржав, жанжин надад хандаж,
    -Дугаржав сайд та хэсгээ даргалж явна. Балдандорж та Зөвлөлт оросын чекистүүдээс сурснаа ийм л үед хэрэглэнэ шүү дээ. Манай хороон дарга ч яахав олон удаагийн дайнд явсан хашир хүн. Тэгэвч хашир дээрээ хашир хөдлөх хэрэгтэй. Та нарын авч яваа цэргүүдийг би сайн бодсон. Эд нар ч найдвартай төмөр баганууд гэсэн үг.
    Дашзэвэг, Содномдаржаа, Лувсандамба, Даваа дөрвийг та нар ямар танихгүй биш. Та нарын энэ ажил чинь тийм санааны зоргоор бүтэхгүй ярвигтай, амь настай шууд холбоотой, уран арга зориг самбаа шаардах ажил шүү дээ.
    Харин газрын зураг нэгтэй яваарай. Очсон хойно чинь хэрэг болж магадгүй гээд биднийг дөлгөөн харцаар харж билээ. Тийм сайхан эрүүл саруул гялалзаж явсан хүн энэ богинохон хугацаанд бидэнтэйгээ үүрд уулзахгүй болчихлоо гэж үү?
    Тийм ээ! Сүх жанжиндаа илтгэх үгээ хэнд хэлэх билээ! Тэр ч яахав Засгийн газартаа л илтгэчихнэ. Жанжин минь даанч залуугаараа талийгаач болчихлоо доо, хөөрхий минь.
    Ямар эелдэг ааштай, хүнд өрөвчхөн, сайхан санаатай хурц ухаантай шулуун шударга хүн байлаа даа гэж бодоод санаа алдан тооно руу ширтэж байснаа орноосоо босож суугаад тамхиа асаасан ч бодол нь үргэлжилсээр...
    Нанзад баатрын царай дүнсгэр хэвээр. Тэр манай жанжин мөн ч зоригтой, айхыг мэдэхгүй хүн байж билээ. Гаминтай, цагаантантай тулалдах үед л би жанжныхаа хатан зоригт биширсэн юм.
    Биднийг явахад жанжин бидэнд хандаж, “Эдүгээ таны гурван хүн санаа бодлогыг нэгтгэн явж, аль нэгэн цагт зааврын ёсоор гүйцэтгэж эс чадваас миний царайг бүү харагтун, би тань лугаа учрахад энэхүү сэлмийн ир, бууны амаар учирна” гэж хэлж билээ.
    Олон жил энэ хүнтэй хамт гангийн халуун наранд шаруулж, тэсгэм өвлийн хүйтэн жаварт хайруулж, алалдах тулалдаанд амь хайргүй тулалдаж явсан болохоор даан ч их дасжээ. Хайран залуу нас. Дайсан хорлочихсон юм биш байгаа даа? Хэн байг гэх вэ? гэж бодогдоход гуч орчим насны гуалиг залуу жанжин нь түүний нүднээ үзэгдэх шиг болоод өөрийн эрхгүй санаа алдан, нүдээ арчиж зуухныхаа амыг нээж галдаа мод нэмлээ.


 *     *     *


    Жа лам бүхнийг чаддаг, амилсан бурхан, өөрийнх нь тухай далд ч гэсэн муу үг цухуйлгавал мэдчихдэг шидтэн гээд нэг хэсэг нь итгэчихсэн байхад, бас зарим зоригтой аавын хүү түүнийг устгахыг оролдсон удаатай юм гэдэг. Урьд Хомпил гэлэнгээр толгойлуулсан баахан лам нар Жа багшийгаа барихаар очоод өөрсдөө баригдаж аль муугаар тамлуулсан юм гэнэ билээ. Хэрвээ биднийг барьж авсан бол бидний нүдэнд үзэгдсэн тэр зэрэмдэг хүмүүс шиг л чих, хамар, гар, хурууг минь огтолж, нүдийг минь ухаж, мэддэг чаддаг хэрээрээ тамлаж алах байсан байх даа.
    Хоёр тэмээтийг /Дамбийжанцан/ Ховдод байсан Оросын консул барьж аваад, хоёр гарыг ард нь хүлээд, эмээлтэй морин дээр гуяар нь даруулан баглаад явж байхад зарим сүсэгтэн ардууд адис авахаар очиход савхин гуталтай хөлөөрөө толгой дээр нь адислаад, ер гуньж гутарсан шинжгүй явж байсан гэдэг. Тэгэхэд зарим нь үүнээс ингэж салгадаг ямар буянаа дэлгэрсэн улс вэ? Ганц болж байна гээд шуугиж байсан юм гэдэг.
    Ийм адтай амьтныг арилгах төлөвлөгөөг нарийн ч хийлгүй болохгүй байсан. Хэрэв жанжин маань гардаж төлөвлөгөө хийгээгүй бол яах ч байсан юм бүү мэддээ. Намайг Засагт хан аймгийн цэргийг шалгахаар яваа гэж Толь бэйсийн тамганд түрүүлэн явж очиход зам зуурын өртөө улааныхан лав сэжиг аваагүй. Нанзадыг маань Улиастайн цэрэгт дахин ажиллахаар ирлээ гэхэд хэн ч эргэлзэж хар аваагүй байсан. Хэрэв бидний энэ ажил урьдчилан цуу тархаж “Ороолонд” мэдэгдсэн бол Хомпил шиг болгох байсан нь дамжиггүй.
    Хүн гэдэг мөн айхавтар шүү! Нутгийн зарим хүмүүс биднийг ямар зорилгоор хаана хүрэх гэж явааг таамаглачихаад битүүхэн шиг итгэлтэй нэгэндээ ярьдаг байсан гэнэ билээ. Энэ Нанзад ч мөн золбоотой сэргэлэн эр дээ.
    Хаана юу байгааг ажиглачихсан ямар ч дохио өгөхийг ер анддаггүй мэдчихсэн байдагсан гэж Дугаржав бодоод зуухны хойно байгаа намхан ширээн дээрх цайнаас хийж уухаар бослоо.


*     *     *


    Үүд нээгдэж, цэрэг ногоон өмд, цамцтай дунд зэргийн нуруутай, тарган бор залуу орж ирээд,
    -За сайн явцгаав уу?
    -Сайн явлаа. Та сайн сууж байна уу?
    -Та дээшээ суу! Цай уу! гэж урьж суулган бие биеэ сайн таних анд найзууд жанжны нас барсан тухай, хот оронд болсон өөрчлөлт, сонин зүйлийн талаар хөвөрсөн урт яриандаа орлоо.
    -Та хоёр Баруун хязгаарын “босоо ороолонг” яаж дарснаа ярьж өгөхгүй юу? Санаснаас байлдаан, майлдаан болсонгүй юу? Амархан цааш нь харуулжээ гэж Чулууныг хэлэхэд:
    -Санаснаас гайгүй гэхдээ тэвдсэн шүү.
    Цаадах “ороолон” чинь хартай гэдэг нь адтай амьтан байсан шүү. Өвөртөө байгаа буунаас гараа ер салгадаггүй, хоёр эхнэр нь хүртэл буутай. Үгүй тэр гэрт нь байгаа сэлэм буунуудыг яана. Цахиур буунаас эхлээд хамгийн жижигхэн гар буу хүртэл энд тэндгүй өлгөөстэй, дүүжлээстэй нэг ёсны зэвсгийн үзэсгэлэн гэсэн үг гэж Дугаржав хариулав.
    -Замдаа хэр зэрэг зүдрэв дээ? гэж Чулуун асуулаа.
    -Бид Толь бэйсийн тамган дээр хүрч очоод цааш явахдаа Дугаржав би Засгийн газрын түшмэл, Нанзадыг Дилав хутагтын донир, бид нар Жа ламыг залахаар яваа гэж хэлсээр явсан.
    Бидэнд арван хоёр тэмээ, майхан хөсөг өгнө үү гэсэнд тэд дуртай өглөө. Бид хоёр, дөрвөн цэргээ хөтөч нэрээр авч гарсан. Хүн нэг бүр дунд зэргийн богцтой, дахтай, монгол дээл өмсөж явлаа. Буу зэвсгээ цөмийг дангинатал нуугаад гарсан юм. Толь бэйсийн тамганаас цааш ес хоног явж, Алтайн ууланд хүрлээ. Алтайгаас цааш явж, Маажансан уулын наахна байдаг Хар хошуу гэдэг газар хүрч хонохдоо гэрэл гэгээ гаргаж урьдаар сэжиг авахуулахгүйг бодож, майхнаа зүүн тийш нь харуулж босголоо.
    Хоол хийж идсэний дараа манай Нанзад халимаг үсээ авахуулж лам дээл өмсөж, ёстой л донир боллоо. Тэр орой Нанзад бид хоёр Дамбийжаа ямар янзтай сууж байдаг бол, хэн нь “ламыг залбал” тогтоож чадах бол гэхчилэн элдвийг зөгнөн тааварлаж ярьсаар үүрийн цагаан гэгээ орохын хамт ачаалан цааш хөдөллөө. Биднийг Жа ламынд ойртож явтал хоёр хүн тосож ирээд,
    -Та нар юун улс вэ? Хаа очих нь вэ? гэж шалгаалаа.
    -Бид Жа “багшид бараалхах” онц чухал хэргээр зарагдан яваа улс гэдгээ хичээнгүйлэн хэллээ.
    Цааш нь яваад “Жа” ламын горломын дэргэд очиход гурван хүн тосож ирээд та нар багшийн горломд унаатай орж болохгүй бууж явган яв гэдэг байна шүү.
    Бид Богд хааны ордны дэргэд унаатайгаа очдог хүмүүс байна. Танай энэ газар биднийг буулгах болоогүй гэж би хэлээд шууд унаатайгаа явж, Жа ламын өндөр чулуун хашааны дэргэд тулж очлоо. Тэгээд Нанзад бид хоёр тэмээнээс бууж, дөрвөн хүндээ тэмээгээ бариулж хашааны гадна орхихдоо айж байгаад сэжиг авахуулав! Сэрэмжтэй бай! гэж захиад хашаанд ороход нэг хүн тосож ирээд санд орцгооно уу гэж том цагаан гэрт оруулсны дараа хүрэн улаан жинстэй ёслолын хувцастай хүн ирж надтай мэнд усаа мэдэлцэн энэ тэрийг ярилцан цай хоол өглөө.
    Төдхөн дун дуугарч нэлээд хүн баруун талын том цагаан гэрт оров бололтой. Тэгтэл нэг хүн орж ирээд багшид бараалхацгааж болно гэж хэлэнгүүт бид хоёр тэр хүнийг дагаж, баруун гэрт орвол олон түшмэл сууж, Жа лам өндөр түшлэгтэй олбог дээр сууж байлаа.
    Бид Жа ламд урт хадаг барьж эхлээд би, дараа нь Нанзад мөргөлөө. Би Жа ламд зорьж очсон зорилго, Ардын засагтай яаж “тэмцэж” устгахаас эхлээд зөндөө яриа дэлгэлээ гэж хэлээд тамхи асаалаа. Чулуун,
    -Нанзад гуай та юу хийж суув даа?
    -Намайг тоож ярих хүн ч байсангүй. Бидний хүчээ үзэлцэх хүн маань нэлээд чадалтай баймаар, тарган лагс биетэй, хүрэлгэр хар хүрэн царайтай, муухай харцтай, бид хоёрыг айлгах гэж сүр үзүүлээд байгаа юм шиг мөртлөө шавар баримал шиг амьтан байлаа. Тэгэхэд миний санаанд гэнэт түүнийг үхдэггүй амь бөхтэй амилсан бурхан гэдэг нь санаанд орж хөх инээд хүрч суусан юм.
    Чулуун,
    -Та чинь тэгвэл Жа ламаас сүрдэж суугаа шив дээ гэж нүдээ ирмэн инээмсэглэхэд,
    -Нанзад,
    -Сүрдэх нь ч юу байхав дээ. Тонгорох гэж байгаад хөлөө авахуулаад ар голоороо савуулчихдаг бөх шиг юм болж магадгүй байсан цаг.
    -Та нар чинь Жа ламтай нэг гэрт байв уу?
    Дугаржав,
    -Үгүй! Бидэнд тэр дороо хоёр гэр бариулаад Нанзад бид хоёрыг нэг гэрт, хөтөч дөрвийг нэг гэрт орууллаа. Тэр шөнө хөтөч нэг хүнээ, Жа ламын шавь нар биднийг юу гэж үзэж байгаа, тэдний санал сэтгэл ямар шүү байгааг мэдэхээр битүүхэн тандуулхад тэндэхийн хүмүүс, эд ер нь урьдын ирж байсан хүмүүсээс шал өөр маягийн хүмүүс ирлээ.
    -Энэ “гайхлын” амнаас салж гялайх юм биш байгаа даа. Мань сайд хүртэл хардаад маргааш өглөө эрт энэ хүмүүст есөн цагаанаар бэлэг бариад шалавхан буцаах юм гэнэ гэж хоорондоо ярилцаж байхыг сонсож ирлээ. 
    Бид хоёр тэр дороо ярилцан тохирч маргааш өглөө нь түүнээс урьдаж хоёр атаа хадагтай барьж есөн цагаан амлахаар шийдэж, өглөө нь уг зүйлээ түүнд барьсан чинь баярлалаа гэж хэлээд авлаа.
    Дараа нь Жа лам бидэнд есөн цагаанаар бэлэг өглөө. Эхний морины хүзүүнд булга уяж, дээлийн торгоор бүтээсэн байлаа. Булга торгыг Нанзад аваад, морьдыг хөтөчдөө өглөө. Удсан ч үгүй өнөөх чинь надад 50 лангийн ембүү, Нанзадад 10 лангийн дуутуур, дөрвөн хөтчид тус бүр хэд хэдэн янчаан, аяга дүүрэн архитай барилаа. Бас бүтэн хонины махаар шүүс тавьж, сиян данхтай архи авчраад бидэнтэй хамт ууж эхэллээ. Тэгтэл Жа лам, 
    -Зүүн талын дуу дуулах хүн та нарт байна уу? гэхэд,
    Дашзэвэг, уянгатай сайхан хоолойгоор “Эр бор харцага” гэдэг дууг дуулахад түүний сэтгэл хөдөлж баахан архи ууж халамцаад Нанзад бид хоёрыг өөр дээрээ дуртай цагтаа зөвшөөрөлгүй орж бай гэж хэлээд гараад явлаа.
    Бид хоёр жаахан зориг орчихсон байсныг хэлэх үү? Түүнийг гэрт нь очоод буудчихъя гэж шийдээд буугаа сумлаж зэхээд гэрт нь очсон чинь санах юм биш. Үүдэнд нь буутай манаа зогсчихсон биднийг хаа очих нь вэ? гэж асуухад багшид бараалхана гэв. Тэгсэн чинь хүн явуулан асуулгаж байж оруулдаг байна. Биднийг орж очиход өнөөх чинь нэлээд согтуу байдалтай хойт орон дээрээ хэвтэж байлаа. Намайг дээш нь суулгаж буу зэвсгээ үзүүлж байлдааны тухай баахан ярилаа. Тэгтэл Дамбийжаа надад газрын зураг, маузер бууны гэр байхгүй гэхэд жанжны хэлсэн үг санаанд сэрхийн буулаа.
    -Надад газрын зураг бий. Танд барья. Манай энэ хүн бууны гэр хийж чаддаг юм. Та булигаар өгнө үү? гэхэд
    -Яасан сайн юм бэ? Та нар дээр одоохон очъё гэлээ.
    Гэтэл Нанзад маань “Багштан” морилж очвол гэрээ цэвэрлэж янзалъя гэж хэлээд явлаа. Удсан ч үгүй Жа лам, бид хоёрыг өөрийнхөө нэг цэрэгтэй дагуулаад бидний байранд очлоо. Хамт очсон цэргийг би өөрсдийнхөө хөтөч нар дээр оруулчихлаа. Жа ламд газрын зургаа барьсанд их л баярлаж байгаа бололтой аваад хэсэгхэн зуур ярьж байгаад явах гэхэд нь манай Нанзад бидний хөтөч нэг өөдгүй амьтан өвдөөд явахад саад болоод байна. Багштан минь гаваг хүртээж хайрлана уу? гэхэд дурамжхан суулаа. Дашзэвэг яах аргагүй өвчтэй хүн шиг гаднаас хүнээр түшүүлээд орж ирэв. Нанзад, Дашзэвэг рүү хандаж, -Муу хар новш багшид мөргөж гаваг хүрт! Заяагүй амьтан гэж зандарлаа. Дашзэвэг ч Жа ламын өмнө сөхөрлөө гээд Дугаржав тамхиа асаав.
    Чулуун,
    -Цаадхи чинь гаваг тавив уу? Хэн нь буудсан юм бэ? Аль эсхүл цохив уу?
    Нанзад,
    -Миний хэлснээр Дашзэвэг гавгаа хүртээд хадгаа барихад миний зүрх өөрийн эрхгүй түг түг цохиллоо. Ашгүй гайхал чинь баруун гараа өврөөсөө гаргаж хадаг авахад Дашзэвэг ч баруун гарыг, сайд ч зүүн гарыг шүүрэн авч гэдрэг дарахад, Жа ламтан, та нар надаар оролдоод дэмий, өөрсдөд чинь л муу болно гэж хошуугаа шөвийлгөн тавлангуй байдалтай хэллээ. Би ч босон харайж, зүүн гараараа хоёр хөлийг шүүрч тэнийлгэн, их биеийг нь гэдрэг дарангуут баруун талын гүрээ өнгөлзүүр рүү нь таван сум хийлээ.
    Чулуун,
    -Та нар ашгүй түргэн хөдөлж дээ. Сандарсан үед хэцүү шүү. Тэр үед буун дуугаар тэдний цэргүүд ирсэнгүй юү?
    Нанзад, тэр “увидасын ид шидтэн” гэж сайрхдаг байлаа ч гэсэн хүн юм болохоороо гурвын гурван эр хүнийг яаж дийлэх вэ дээ. Бид ч хөдөлгөх зав өгөөгүй. Ёстой л хөдөлгөөнийхөө дээд хэмжээгээр хөдөлсөн дөө. Харин намайг буу гаргахад амь авар гэж бүдэгхэн дуугарахад л түрүүчийн сум бараг зэрэгцээд орж амжсан байх.
    Манай цэргүүд ч урьдчилсан хуваарийн ёсоор зохих газруудыг эзлэн харуул манаандаа гарч байлдаанд бэлэн болчихсон байсан юм. Хүчинд автагдсан улс ч хөдлөхгүй юм. Санаатай ганц нэг байвч яаж ч чадаагүй дээ. Сайд маань ч хэдий нь амжаад гарчихсан цуглаад ирж яваа ардууд руу очиж явлаа. Дашзэвэг бид хоёр зэвсгээ аваад хойноос нь очлоо.
    Цугларсан ардуудад сайд ухуулга хийлээ. Тэгтэл олны дундаас цаадхи чинь элдэвтэй нохой шүү, босоод ирж магадгүй толгойгий нь огтолж салга. Бидний мах шүүсийг хамт идэж байсан харгис дээрэмчин хятад Түмэнбаяр, Дарьгангын тоодгор гавьж Чойжин-Нямбуу, лам Наваан, Мөнхнасан, Содномдаржаа нарыг одоохон бидний нүдэн дээр алаад аль! гэж олны дундаас хашгирч, заримыг нь олны дундаас энэ нуугдаж байна муу, зальт нохой гэж чирч гулдарч харагдлаа.
    Зарим нь тэднийг өшиглөх нудрах зэргээр зодож баахан замбараагүйтэх байдалтай болж ирлээ. Бид учир байдлыг хэлж ухуулан, үймээн шуугианыг түр зогсоогоод тэдгээр нэр дурдагдсдын үйл явдлыг урьд нь бид мэдэж байсан болохоор зохих ёсоор нь шийдвэрлэлээ. Харгис Дамбийжанцангийн зэвсгийг хурааж, эд хөрөнгийг данслан авч байтал нэгэнт шөнө болсон учраас тэндээ унтаад өглөө боссон чинь унаа хөсөгтэй байсан  ихэнх айл  наашаа  нутаг руугаа нүүчихсэн, зарим нь яваад цаана байсан Дамбийжанцангийн малыг туугаад авчирсан байлаа. Бид сүүлчийнх нь ачлага, уналгагүй айлуудад ачлага уналга өгөөд нааш нүүлгэж, Толь Бэйсийн тамганы түүгээр орж ирэхэд бөөн улаан тоос манарсан хачин сүртэй юм болж билээ.  Цагийн улирал хүйтэн байлаа ч гэсэн унасан газар угаасан усаа, ах дүү амраг саднаа мөрөөдсөн ардууд түүнийг зовлонд бодохгүй нойр хоолгүй шахам явж ирсэн юм даа. Зарим нь далавчтай бол нисээд явах юмсан ч гэж бодож байсан байх.
    Чулуун, 
    -Үгүй, Балдандорж чинь хаана байсан юм бэ?
    -Балдандорж тун ойрхон газар цэрэгтэйгээ байсан юм. Байдал өөрөөр эргэвэл байлдах байсан юм. Жанжны өгсөн даалгаврын гол нь гэмгүй номхон ардаас нэгийг ч хороохгүй, дайсныг нэгийг ч алдахгүй түүж устга ! гэсэн тушаал байсан юм даа. Бид ингэж л жанжны нууц тусгай даалгаврыг биелүүлээд ирлээ дээ.

 

Г.Дүйнхэржав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419