Өвдгөн дээрээ явах нь Хятадын Даосын дасгалуудын нэг бөгөөд энгийн атлаа маш үр дүнтэй дасгал юм. Өвдгөн дээрээ явах дасгал нь цогц дасгал хөдөлгөөнийг орлодог гайхамшигтай дасгал агаад ингэж явснаар бүх өвчнөөс ангижрах боломжтой аж. Хятадын анагаах ухаанд уг дасгалыг "бүх өвчнийг эдгээгч" хэмээн нэрлэдэг байна.
Харин уг дасгалыг хийхдээ эхлээд шантрахгүй байх хэрэгтэй. Анх хийж байгаа хүний өвдөг өвдөх бөгөөд энэ үед шал эсвэл дрожон дээрээ зөөлөн бүтээлэг дэвсээрэй. Өвдгөн дээр явах дасгалыг өдөрт ердөө 10-15 минут хийхэд л хангалттай. Мөн өдөр бүр хийж үр дүнг нь илүү мэдрээрэй.
Сонирхуулахад, өвдгөн дээр явснаар хөл, нуруу нугас гэх мэт үе мөчний бүх өвчин илааршиж, элэг, бөөр зэрэг дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа эрүүлжиж, тэр ч бүү хэл нүдний хараанд хүртэл сайнаар нөлөөлдөг байна.