Бүх цаг үеийн хамгийн том 10 хандив

2018-05-18, 10:28 Саак өнцөг 4,921 1
Бүх цаг үеийн хамгийн том 10 хандив

Хандив, тусламж нийгмийн халамжинд том нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа том хандивлагчид нийгэмд хүчтэй нөлөөлж чаддаг. Баян чинээлэг хүмүүс нийгэм дэх өөрсдийн нэр хүндээ өсгөхийн тулд, буян хураах зорилгоор хандив, тусламж өргөдөг. 

Гэхдээ олон нийтийн сайн сайхны төлөө хандив өргөж буй буянтнуудын буянаар эрүүл мэндийн салбарт олон хүн өвчин, зовлонгоосоо ангижирч, боловсролын салбарт олон хүн эрдэм мэдлэгтэй болж байна.

Учир нь, буяны хандив, тусламжийн дийлэнх нь энэ хоёр салбарт зориулагддаг. Ингээд та бүхэндээ дэлхий даяарх олон тооны хандивлагч, буяны байгууллагуудаас хамгийн их хөрөнгө хандивласан 10 хүнийг хандивын хэмжээтэй нь хамт хүргэе.

10 Чарльз Мунгер (хандив: 65 сая ам.доллар)

Чарльз Мунгер (хандив: 65 сая ам.доллар)

"Berkshire Hathaway" компанийн дэд тэргүүн, тэрбумтан Чарльз Мунгер Калифорнийн их сургуульд өөрийн хөрөнгөний гурван хувь буюу 65 сая ам.доллар хандивласан юм. 

Уг хандив тус сургуулийн Физикийн танхимын хөгжилд том тус болсон юм.  

Мунгер хандив өргөхдөө үргэлж өргөтгөл барих юм уу сургуулийнхаа барилгыг шинэчлэн засах зайлшгүй шаардлага тулгарсан боловсролын байгууллагуудыг сонгодог. 

9 Жон Моргриж (хандив: 100 сая ам.доллар)

Жон Моргриж (хандив: 100 сая ам.доллар)

"Cisco Systems" компанийн захирал, гүйцэтгэх захирал асан Жон Моргриж эхнэртэйгээ хамтран 2004 оноос хойш олон удаа хандив өргөсөн. Тэд "Giving Pledge" /Өглөгийн тангараг/ хэмээх нэр хүндтэй байгууллагад өөрсдийн хөрөнгөнийхөө талыг буяны үйлсэд зориулна гэж тангараглан гарын үсэг зурсан юм.  

Жон Моргриж, Ташиа Моргриж нар 100 сая ам.долларын хандив өргөсөн бөгөөд уг хандиваа Висконсины их сургуульд сургалтын хөтөлбөрийг сайжруулах болон сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч амьдралын боломжгүй оюутнуудад туслах зорилгоор өгсөн байна.  

8 Герт Бойл (хандив: 100 сая ам.доллар)

Герт Бойл (хандив: 100 сая ам.доллар)

Германд төрсөн Америкийн иргэн Герт Бойл нь "Columbia" спорт хувцасны үйлдвэрийн эзэн бөгөөд өөрийн хөрөнгөнийхөө 16 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 100 сая ам.доллар хандивласан юм. Тэр энэ мөнгөө Орегоны эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд өгсөн.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэр тархины хорт хавдраар нас барсан талийгаач эгч Хилдегард Ламфромоо хүндэтгэж энэ мөнгийг хандивлажээ.

Орегоны их сургууль нь хорт хавдрыг эрт илрүүлэх, хавдартай хүмүүсийн амь насыг аврахад чиглэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хамгийн шилдэг судалгааны төв байгуулахаар зорьж байсан юм.       

7 Кеннет Гриффин (хандив: 150 сая ам.доллар)

Кеннет Гриффин (хандив: 150 сая ам.доллар)

25 тэрбум ам.доллараар үнэлэгддэг "Citadel" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захиал Кеннет Гриффин "Форбес" сэтгүүлд хамгийн амжилттай ажиллаж буй гүйцэтгэх захирлуудын нэгээр бичигддэг. 2015 оны гуравдугаар сард түүний хөрөнгө 6.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд тэрбээр 2014 оноос эхлэн янз бүрийн чиглэлээр хандив тусламж үзүүлж иржээ. Тэрбээр нийтдээ 150 сая ам.доллар хандивласны ихэнхийг Харвардын их сургуулийн Санхүүгийн тусламжийн хөтөлбөрт өгчээ. 

6 Ронни Чан болон Жеральд Чан (хандив: 350 сая ам.доллар)

Ронни Чан болон Жеральд Чан (хандив: 350 сая ам.доллар)

Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн магнат Ронни Чан дүү Жеральд Чантайгаа хамтран Харвардын их сургуульд 350 сая ам.доллар хандивласан юм. Үүгээрээ тэр Харвардын их сургуулийн түүхэн дэх хамгийн том хандивлагчийн нэгээр тодорсон юм. 

5 Жон болон Лора Арнольд (хандив: 423 сая ам.доллар)

Жон болон Лора Арнольд (хандив: 423 сая ам.доллар)

Жон Арнольд бол Америкийн тэрбумтан. Тэр эхнэр Лора Арнольдтайгаа хамтран "Laura and John Arnold Foundation" сан байгуулсан.

Уг сан бага, дунд ангийн сурагчдыг гэмт хэрэгт орооцолдохоос урьдчилан сэргийлэх зорилготой ба энэ ажилд зориулж 423 сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр Билл Гейтс, Уоррен Баффет нарын санаачилсан "Өглөгийн тангараг" байгууллагад бүртгэлтэй. 

4 Ник Вудман (хандив: 500 сая ам.доллар)

Ник Вудман (хандив: 500 сая ам.доллар)

"GoPro" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ник Вудман 2014 онд "Цахиурын хөндийн олон нийтийн сан"-д 500 сая ам.доллар хандивлажээ. 

Түүний "GoPro" технологийн компани нь камер үйлдвэрлэлтээрээ алдартай бөгөөд 2013 онд Ник Вудманд шагнал, олз омгийн хур жинхэнэ утгаараа буусан юм. 

3 Марк Цукерберг (хандив: Нэг тэрбум ам.доллар)

Марк Цукерберг (хандив: Нэг тэрбум ам.доллар)

Фэйсбүүкийн эзэн Марк Цукерберг эхнэр Присила Чантайгаа хамтран олон буяны ажил хийдэг. Тэр 2010 онд "Newark Public Schools" сургуульд 100 сая ам.доллар хандивласан. Мөн "Өглөгийн тангараг" байгууллагад элссэн. 

2013 онд тэрээр "Цахиурын хөндийн олон нийтийн сан"-г дэмжиж, Фэйсбүүкийнхээ 18 сая хувьцааг өгөхөөр шийдсэн бөгөөд энэ нь түүний хамгийн том буяны ажил болж байна. 

Түүнчлэн 2015 онд охин Максаа төрсний дараахан хожмын нэг өдөр Фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.     

2 Уоррен Баффет (хандив: 2.8 тэрбум ам.доллар)

Уоррен Баффет (хандив: 2.8 тэрбум ам.доллар)

"Berkshire Hathaway" компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Уоррен Баффет 2006 онд "Билл Гейтс, Мелинда Гейтсийн сан"-д 37 тэрбум ам.доллар хандивлана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр одоогийн байдлаар 2.8 тэрбумыг хандивлаад байна. 

1 Билл Гейтс (хандив: 28 тэрбум ам.доллар)

Билл Гейтс (хандив: 28 тэрбум ам.доллар)

Дэлхийн хамгийн баян хүн, "Microsoft" компанийн эзэн Билл Гейтс эхнэр Мелиндатайгаа хамтран "Билл болон Мелинда Гейтсийн сан"-г байгуулсан.

Мөн "Өглөгийн тангараг" /Giving Pledge/ хэмээх байгууллагыг байгуулж томоохон хандивлагч нарыг элсүүлэх болсон. Билл Гейтс одоогийн байдлаар 28 тэрбум ам.доллар хандивлаад байгаа ч нийт хөрөнгөнийхөө 95 хувийг буяны үйлсэд зориулна гэдгээ илэрхийлсэн. Тэр энэ оны байдлаар 89 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.  

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419