Бензиний импорт 40 хувиар нэмэгджээ
Хятадын “Синьхуа” агентлагт гарсан мэдээлэл
11 дүгээр сарын 17-ний баасан гаригт гаргасан Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын автомашины бензиний импорт 38.7 хувиар нэмэгдэж, 2017 оны 1-10 дугаар сарын байдлаар 210.5 сая ам.долларт хүрчээ. Харин диезел түлшний импорт өнгөрөгч 2016 оны мөн үетэй харьцуулахад 90.7 хувиар нэмэгдэж 347.9 сая ам.долларт хүрсэн байна.
Шинжээчдийн тэмдэглэснээр, импортын шатахууны хэмжээ ингэж нэмэгдэж байгаа нь Монголын эдийн засгийн идэвхжилээс болж байгаа аж.
Тэгвэл энэ оны эхний арван сард импортолсон керосин /нислэгийн түлш/-ы хэмжээ өнгөрөгч оны 1-10 дугаар сарынхаас 24 хувиар өсч, 24800 тоннд хүрсэн байна.
Энд Монгол Улсын Их хурал Монгол дахь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэхийн тулд өнгөрөгч долдугаар сараас эхлэн импортын шатахуунд оногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмснийг тэмдэглэх хэрэгтэй.
ОУВС, Монголын УИХ 10 дугаар сард хүрсэн тохиролцоогоор Монголын эрх баригчид бензинд оногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Гэвч Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудлыг /тодорхойгүй хугацаагаар/ хойшлуулахыг санал болгосон.
Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улс 2016 онд импортын шатахууныхаа 94 орчим хувийг ОХУ-аас авсан бөгөөд үүний ихэнхийг Роснефть компаниас худалдан авчээ.
Харин 2017 онд импортолсон шатахууныхаа 96 гаруй хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь Хятадаас авчээ.