Д.Урианхай: Монгол зан

Д.Урианхай: Монгол зан

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.

"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.

Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах... тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна... Хайрлахад үзэн ядах ч бага санагдана...

Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ! )

Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана...

Бурхан минь! Ертөнцийг ухаарах Монголчуудын ухаарал юутай омтгой, юутай ойворгон, юутай гүймэг гүехэн бэ! Мэдэх нь юутай бага, бөөсөн чинээхэн атлаа мэдэмхийрэх нь юутай их, юутай ичгүүр сонжуургүй, мэдэх өчүүхэнээ хүүрнэлдэх нь арслан хүрхрэх мэт юутай аймшиггүй вэ! Энэ "аймшиггүй"-н "дархлаа" Монголын түүхийн үл тасрагч эмгэнэлийн үл ширгэгч "ундарга" байж мэднэ!...

Аугаа үнэн-аугаа эсэргүүцэл! Үнэний аугаа эсэргүүцлийн хүчийг аугаа тэмцлээр хүчирхийлэн давсан ард түмэн л хөгжлийн "Ад"-ын “Хориотой үр жимс"-ийн амт шимтийг хүртэнэ. Эс чадсан нь түүхийн харгуйд ямагт "явган", ямагт "нүцгэн" хаягдаж, харанхуй тоосонд нь хөсөр булуулан, бараа туруугүй замхарна. Тэгээд... яг л Монголчууд шиг жинхэнэ аугаа үнэнээр буюу үнэний эсэргүүцлийг ялсан тэмцэл, зүтгэлийнхээ "гэгээ" үнэнээр үнэн хийх бус, харин өөрсдийнхөө зүтгэл... зүдрэл... зовлон... золиос... тэнсэлдээнийхээ үрээр үнэнийг шүүрч ааг амтыг нь таньсан бусад ард түмний үнэний "хаягдал" өвдөл цөвдөлхөн "үнэн" -ээр үнэн хийн амь улжсаар ахуй түүхийн сүүдэрт цагийн "сүүл мушгин" гээгдэнэ...

Д.Урианхай

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419