Монгол Улс Тегеранд хонины мах амжилттай нийлүүлж байна
“Эко Фүүд Трейдинг”, “Дархан Мийт Фүүдс” компаниуд Иран Улсад 4000 тонн хонины мах нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Зургадугаар сарын 30-наас хойш Монголын тал Иранд “Халал” шошготой хонины мах нийлүүлж, мах ачсан хөлөг онгоц Ираны нийслэл Тегеран хотод хэдийнэ хүрсэн юм.
Үүний дараа мах бэлтгэлийн чиглэлээр улсдаа тэргүүлэгч “Мах Импекс” компани исламын шашны мах бэлтгэх уламжлалт “халал” аргаар бэлтгэсэн хонины мах Иран уруу нийлүүлж эхэлжээ.
Энэ сарын байдлаар “Мах Импекс” компани Иранд 200 тонн хонины мах нийлүүлээд байгаа ба хэмжээгээ нэмэгдүүлж жилийн эцэс гэхэд 1000 тонн хонины мах нийлүүлэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, Исламын бүгд найрамдах Иран Улс нь Ойрхи Дорнодын томоохон улс бөгөөд долоо хоног бүр Монголоос “халал” аргаар бэлтгэсэн 4000 тонн хонины мах авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.