Шинэ Зеланд залуугийн Монголд хийсэн гайхалтай аялал
Шинэ Зеландын Майкл Робертс хэмээх залуу найз нөхдийн хамтаар Монголд аялж зураг авч, бичлэг хийж, дроноор /нисдэг төхөөрөмж/ Монголын тухай богино хэмжээний кино хийжээ.
Майкл Робертс аялах дуртай нэгэн бөгөөд Монголд гайхалтай аялал хийсэн тухайгаа ярьжээ.
Тэрээр “Би өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд дэлхийн гайхамшигтай газруудаар явсан. Хүмүүстэй уулзаж, олон зүйл дээр туршлага хуримтлуулж, хэзээ ч мартагдахааргүй аялсан. Би дроноор кино хийж, өөрийн контентоо бүтээсэн” гэж бичжээ.
Мөн “Монгол бол ямар ч эргэлзээгүй дэлхийн хамгийн гайхалтай газруудын нэг. Би өнгөрсөн оны сүүлээр тэнд гурван долоо хоног байсан. Монголд байхдаа цаг уурын өөрчлөлтийн талаар баримтат кино хийж, байгалийн сайхныг нь мэдэрч, хүмүүстэй танилцаж, олон сайхан дурсамжтай болсон.
Энэ аялал миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тийм сайхан аялал байсан. Сар бол их хугацаа. Гэвч энэ хугацаа надад тийм ч урт байгаагүй. Сэтгэл хөдлөл дүүрэн кино зургаа авч байсан. Би аялангаа кино зураг авах дуртай” гэсэн байна.