Ламборжини компани дэлхийд анх удаа өөрийгөө автоматаар засдаг автомашин бүтээж байна. Цахилгаанаар ажилладаг, спорт загварын уг автомашиныг Терзо Милленнио /Terzo Millennio/ гэдэг бөгөөд энэ нь Third Millenium буюу “Гурав дахь мянганы” гэсэн утгатай юм байна.
Ламборжини компанийхан саяхан болж өндөрлөсөн “MIT EmTech” хурал дээр энэхүү гайхамшигтай бүтээлээ танилцуулсан юм. Танилцуулгын үеэр Терзо Милленнио өөр дээрээ карбон мяндасан хавтангууд болон мэдрэгчтэй бөгөөд энэхүү хавтангуудаа ашиглан автомашин гаднын ямар нэгэн хүчээс үүссэн цөмрөлт, цууралт, ан цав, зураас гэх мэтийг автоматаар засч, тэгшилдэг гэв. Үүгээрээ Терзо Милленнио дэлхийн хамгийн анхны өөрийгөө автоматаар засдаг автомашин болж байгаа бөгөөд тиймдээ ч гурав дахь мянган жилд нийцсэн бүтээл болж байна.
Мөн цахилгаан супер конденсатораар ажилладаг ба энэ нь уг автомашиныг илүү хүчтэй болгож батарейнаас илүү эрчим хүч хадгалах болгомжтой болгож байгаа аж. Үүнээс гадна автомашин хөдлөхөд цахилгаан мотор дөрвөн дугуйг тод улбар шар өнгөөр гэрэлтүүлдэг байна. Ламборжини компани уг автомашинаа ерөнхийд нь бүтээжээ. Одоо туршилтын ажил болон автомашины доторхи зарим нэг жижиг ажлууд дээр ажиллаж байгаа аж. Хэрвээ та энэ автомашины талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал “Terzo Millennio” гээд нэрээр нь хайлт хийгээд үзээрэй.