Монголын хамгийн хүсэмжит эрээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдэв
Буриадын сайтад “Named the name of the most desired man of Mongolia” буюу “Монголын хамгийн хүсэмжит эрийн нэр тодорлоо” хэмээх гарчигтай мэдээлэл тавигджээ.
Тус мэдээлэлд Монголын эмэгтэйчүүд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахыг хүсдэг гэсэн байна. Цааш нь, Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл фэйсбүүкт саналаа өгч, хамгийн хүсэмжит эрийг сонгожээ. Тэд олны танил улстөрч, урлаг соёлын хүмүүс болон тамирчдаас сонголтоо хийжээ.
Ингэхэд нэгдүгээр байранд жүжигчин, дуучин, загвар өмсөгч орсонгүй. Фэйсбүүк дэхь “Хөөрхөн хүүхнүүд” группт “Хэрэв та олны танил Монгол хүнтэй уулзах бол хэнийг сонгох вэ? гэсэн асуулт асуухад 1500 гаруй сэтгэгдэл бичигдсэнээс ихэнх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг сэтгэл татам гэжээ.
Харин Ерөнхийлөгчийн араас жүжигчин Ц.Цэрэнболд, дуучин, “Guys” хамтлагийн гишүүн М.Мягмар, дуучин Д.Болд, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар эрэмбэлэгджээ.