Нийслэлийн Хот тохижилтын газар болон есөн дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллажээ.
Дашрамд дурдахад, энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулахад бодис 50 хувиар, давс 2 дахин нэмэгдүүлж нөөцлөөд байгаа гэсэн үг юм. Харин өнгөрсөн өдрүүдэд орсон цаснаар 225.4 тонн бодис, 115.6 тонн давс зарцуулжээ.