Цалин хасагдаж татвар нэмэгдэнэ
ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор манай улс төсвийн орлогоо нэмэгдүүлж , зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр 7 төрлийн татварыг нэмэгдэхээр хууьчилсан. Тэгвэл ирэх 2018 оны нэгдүгээр сараас дараах гурван төрлийн татварыг нэмэгдэхээр хуульчлаад байгаа юм.
Архи, тамхины онцгой албан татвар: Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар
-2018 оноос 10 хувиар,
-2019 оноос 5 хувиар,
-2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдэнэ.
Тухайлбал:
Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан :1 литр архинд 2018 онд 1595, 2019 онд 1670, 2020 оноос 1740 төгрөгөөр тус тус нэмнэ
Бүх төрлийн цагаан архи, лекёр, ба спиртлэг бусад ундаа 1 литрт 2018 онд 3190-14355, 2019 онд 3335-15000, 2220 оноос 3480-15660 төгрөгийн татвар ногдуулна
Жич: Архины хатуулгын хэмжээнээс хамаарна
Хувь хүний орлогын албан татвар
Хувь хүний орлогын албан татварыг 4 шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар нэмнэ. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна.
Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө гэсэн үг. Ингэхээр 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувь, 4 сая төгрөгийн орлогод 15.1 хувийн татвар ногдоно. Өнөөдрийн байдлаар нийт 902 мянган татвар төлөгч бүртгэлтэй бөгөөд үүнээс 5 хувь нь 10 хувиас дээш татвар төлөхөөр болж байна. Ингэж татвар нэмснээр 2018 онд төсөвт 51.5 тэрбум төгрөг төвлөрөх аж. ХХОАТ-ын хөнгөлөлт 2018 онд 120 мянга, 2019 онд 160мянга, 2020 онд 200 мянга, 2021 онд 240 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуульчилсан юм.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.