Өглөөний цай таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь байдаг. Өглөөний цай нь төв мэдрэлийн системийг цочроож, тархи толгойг сэргээж, сэтгэл санааг урамтай болгодог бөгөөд ингэснээр ажиллах эрч хүч нэмэгдэнэ.
Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлснээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг.
Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явбал цөс чулуужиж болзошгүй. Учир нь, өглөө бүр өлөн элгээрээ явсаар цөсний шингэн өтгөрч, хүчил нь багассанаар чулуужиж эхэлдэг байна.
Өглөөний цай нь эрүүл мэндийн хувьд ийм ашиг тустайгаас гадна жингээ хянахад хэрэгтэй. Өглөө бүр цай ууж хэвших нь өдөр, оройн цагаар их идэхээс сэргийлж, өдрийн турш зөв зохистой хоол идэх үндэс болдог.