Дэлхийн хамгийн аюултай 10 экстрим спорт

2018-02-03, 11:22 Cпорт 3,740 0
Дэлхийн хамгийн аюултай 10 экстрим спорт

Спортын төрлүүд дотроос хамгийн аюултай нь экстрим гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бусад төрлүүдээ бодвол харьцангуй өндөр эрсдэлтэй, тэр хэрээрээ хүмүүсийг бишрүүлж, сэтгэлийн таашаал өгч байдаг энэ төрлөөр хичээллэгсэд олон.

Үнэндээ бид бүгд экстримээр ямар нэгэн байдлаар хичээллэж үзсэн байдаг. Уулын уруу, шатны уруу дугуйгаа жийх, гэрийнхээ дээврээс гулгах гэх мэтээр бид хүүхэд насандаа янз бүрийн сонирхолтой бас аюултай зүйлсийг хийж үзсэн байдаг. Тэр бүгд экстрим юм. Зарим нь экстримийг спорт биш хүн өөрийнхөө сонирхлоор хийж буй зүйлс ч гэдэг. Гэхдээ олон хүн, олон улс тогтсон хэдэн төрлөөр хичээллэж байхад олныг хамарсан спорт болохоос өөр яалтай билээ.

Экстрим тэр чигээрээ залуу насны спорт, бас хүнээс үргэлж илүү ихийг шаардаж байдаг ч хичээллэгсдийн тоо буурахгүй, жил бүр олон мянган залуучууд шинээр нэмэгдэн орсоор байна. Мэдээж экстрим дотор ч бусад төрлүүд дотроосоо аюултайд тооцогдох төрлүүд бий. Тэдгээрээс хамгийн аюултай 10-ыг нь хүргэе.   

10 Агуйд шумбалт / Cave Diving/

Агуйд шумбалт / Cave Diving/

Агуйд шумбалтыг бал сар эсвэл амралтаараа халуун орны шүрэн аралд очиж байгалийн сайхантай танилцаж шумбахтай адилтгаж болохгүй. Харанхуй, хүйтэн, бүрэн судлагдаагүй агуйн гүнд шумбах нь тийм ч амар зүйл биш. Хүнээс асар зориг, тэвчээр шаардана.

Дэндүү гүнзгий, тас харанхуй олон хонгил бүхий агуйд шумбахад ямар ч шумбагч сандардаг байна. Бас харанхуй хонгилуудын хаа нэгтээ махчин араатан нуугдаж байж ч магадгүй. 

9 Ширүүн голоор хөнгөн завьтай аялах /White Water Rafting and Kayaking/

Ширүүн голоор хөнгөн завьтай аялах /White Water Rafting and Kayaking/

Бидний цөөнгүй нь зөөлөн урсгалтай гол юм уу нуурын дэргэд зогсч байгаад загас барьж үзсэн. Гэхдээ адреналины хэмжээг нэмэгдүүлэхэд энэ хангалтгүй.

Ширүүн урсгалтай гол, түүний бага хэмжээтэй хүрхрээ, хясаанаас завиар буух нь хүнийг жинхэнэ утгаар нь түгшээдэг. Ганц л алдаа гаргавал завьтайгаа хөмрөх, хад чулуунд цохиулах, цаашлаад амь насаа алддаг. 

8 Уулын дугуйн уралдаан /Downhill Mountain Bike Racing/

Уулын дугуйн уралдаан /Downhill Mountain Bike Racing/

Уулан дээр өндөр хурдаар хад чулуу, гуу жалгын хажуугаар давхих үнэхээр аюултай. Туршлага муутай дугуйчин хадан цохионоос унах, ноцтой бэртэж гэмтэх энүүхэнд. Үзэгчдийг татах зорилгоор хад чулуу, дов толгод ихтэй замаар дугуйчид уралддаг.

Ерөнхийдөө дов толгодын дээгүүр давхиж, уулын уруу уралддаг дугуйн уралдаанууд бүгд л аюултай ч хамгийн аймар нь “Downhill Mountainbiking” хэмээх цагт 70км хүртэл хурдтайгаар уулнаас урууддаг уулын дугуйн уралдаан юм.  

7 Том давалгаан дээр гулгах /Big Wave Surfing/

Том давалгаан дээр гулгах /Big Wave Surfing/

Хамгийн аюултай экстримийн нэг нь том давалгаан дээр гулгах явдал юм. Байгаль эхийн хүчийг хэн ч давж гарч чадахгүй. Гэсэн ч хүмүүс аль болох том давалгаан дээр гулгаж сурахыг хүсч энэ спортоор хичээллэдэг. Одоогоор мэргэжлийн тамирчин дөрвөн давхар байшин шиг давалгаан дээр гулгаж, цагт 30 км хүртэл хурдалж байна.

Мэдээж давалгаагаа мэдэрч чадахгүй цохиулбал живэх, толгой өвдөх, чих шуугих, цаашлаад хад чулуунд хүртэл цохиулах аюултай. Хэдий сайн сэлэгч байлаа ч 1, 2 давхар өндөр барилга шиг давалгаанд цохиулаад живнэ. Нэг удаа цохиуллаа гээд өндийхгүй бол давалгаа зогсоо зайгүй таныг нүдэж, ядраана.

Дээрээс нь давалгаа дагаж ирсэн аварга загасанд бариулах явдал ч цөөнгүй гардаг байна. 

6 Бух унах /Bull Riding/

Бух унах /Bull Riding/

Бух унах, бух сургах бол орчин үеийн экстрим спорт биш. Гэсэн ч одоог хүртэл хамгийн аюултай, хамгийн үзүүштэй спортын төрлийн нэг байсаар байна. “Родео” хэмээх ковбойчуудын бухын нуруун дээр тогтох тэмцээнд хамгийн догшин бухнуудыг шилж оролцуулдаг бөгөөд мэргэжлийн унагчид 8 секунд л нуруун дээр нь тогтох ёстой.

Гэхдээ тийм ч амаргүй байдгийг бид бүхэн мэднэ. Нэг тонн гаруй жинтэй улангассан бухын нуруун дээр тогтох, цаашлаад аль болох бага доргиж унаж сурахын тулд маш олон удаагийн бэлтгэл сургуулилт хийдэг. 

5 Гудамжаар тобогган чаргаар уралдах /Street Luge/

Гудамжаар тобогган чаргаар уралдах /Street Luge/

Энэ бол өндөр хурдаар хурдалдаг хүндийн хчний спорт юм. Бидний мэддэг “санкетик”-тай тун төстэй тобогган хэмээх дугуйт хавтан дээр биеэрээ хэвтэж гудамжаар хурдалдаг бөгөөд ингэж хэвтсэнээр хүндийн хүч доор байрлаж тэнцвэрээ илүү хадгалж, өндөр хурд авах боломж бүрддэг байна юм.

Тобогганаар 160 км/цаг хүртэл хурдлах боломжтой ба гудамжаар ийм хурдтай давхих нь маш өндөр эрсдэлтэй. Түүнээс гадна жолоодогчоос тун нарийн мэдрэмж шаардана.   

4 Бухнаас зугтах /Bull Running/

Бухнаас зугтах /Bull Running/

Испаниас гаралтай энэ зүйл туйлын аюултай. Хэдийгээр шинэ спорт биш, магадгүй спорт биш байж болох ч бухнаас зугтах фестивал одоог хүртэл оролцогчид ихтэй байна. Жил бүрийн долдугаар сард Испанийн Памплона хотод бухнаас зугтах фестивал болдог.

Хотын төв гудамж буюу 825 метр урт нарийн гудамжаар хүмүүс бухнуудаас зугтдаг бөгөөд хэрвээ буханд мөргүүлвэл тэр жилийн барцад нь арилж байна гэж үздэг. Хэдий тийм ч жил бүр 50-100 хүн буханд мөргүүлснээс болж гэмтэж бэртдэг байна.   

3 Нисдэг тэрэгнээс цанаар буух /Heli Skiing/

Нисдэг тэрэгнээс цанаар буух /Heli Skiing/

Өвлийн улиралд алслагдмал бүс нутагт нисдэг тэрэгнээс цанаар буух нь тийм ч амар зүйл биш. Жинхэнэ адал явдал хайгчдын л зөвхөн сонирхдог энэ төрлөөр хичээллэгсэд бэртэж гэмтэх явдал бол энгийн үзэгдэл.

Цанаар гулгагчдын гол кайф нь нисдэг тэрэгнээс үсэрсэн хурдаараа уулын уруу уналгүйгээр гулгах явдал юм. 

2 Суурь үсрэлт /Base jumping/

Суурь үсрэлт /Base jumping/

Суурь үсрэлт нь үсрэлтийн төрөл дотроос хамгийн аюултай. Энэ төрлөөр үсрэгчдийн “суурь” нь өндөр барилга, цамхаг, антен, хадан цохио болдог.

Үсрэгчид тэрхүү өндөр суурин дээрээ гарч, тэндээсээ шүхрээр үсэрдэг ба экстрим спортын олонхи тамирчид энэ төрлийг спорт хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Бас ийм үсрэлтийг олон газар хориглож, хууль бус үйлдэлд тооцдог.   

1 Чөлөөт авиралт /Free Climbing/

Чөлөөт авиралт /Free Climbing/

Дэлхийн хамгийн аюултай 10 экстрим спортын эхэнд яах аргагүй чөлөөт авиралторно. Эгц өндөр хадан цохио уруу нүцгэн гараараа шахуу авирна гээд төсөөлдөө.

Чөлөөт авирагчид уулчдын ууланд авирахдаа ашигладаг аюулгүйн багаж хэрэгслийг аль боло ашиглахгүйгээр авирахыг илүүд үздэг бөгөөд ганц л алдаа таныг хэдэн зуун метрийн өндрөөс унахад хангалттай байдаг.

Товчхондоо "чөлөөт" гэдэг үг нь зориулалтын багаж хэрэгсэл, хувцасгүй гэсэн үг.   

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419