Б.Түмэнцэнгэл: Гадаад өр төлбөрүүдээ амжилттай шийдвэрлэсэн нь төгрөгт итгэх итгэлд эерэг нөлөөтэй

Б.Түмэнцэнгэл: Гадаад өр төлбөрүүдээ амжилттай шийдвэрлэсэн нь төгрөгт итгэх итгэлд эерэг нөлөөтэй

Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын бонд босгосон тухай мэдээ цахим орчинд хүчтэй тарж байна. Эдийн засагт энэ нь ямар нөлөөтэй байх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

 

-800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд бослоо гэдэг мэдээ шуугиан тарьж байна. Энэ бонд эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Хамгийн гол нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ирэх оны 1-р сард Чингис бондыг хэрхэн төлөх вэ гэдэг тулгамдсан асуудал болж байсан шүү дээ. Одоо энэ асуудал шийдвэрлэгдсэнээр олон эргэлзээ зэрэг тайлагдаж байна.

Монголбанк валютын нөөцөөрөө энэ өрийг төлөхөөргүй боллоо. Монгол Улс 2021 он хүртэл гадаад өрийн дефолтын асуудлаас ангижирлаа. Монголд урьд нь орж ирсэн санхүүжилтүүд эргэж татагдах эрсдэлгүй боллоо. Тэгээд мэдээж улсын зээлжих зэрэглэл, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх болов уу. Тэгэхээр, энэ бүгдийн нийлбэрт төлбөрийн тэнцэл дээр ихээхэн эерэг нөлөө бий болно гэж харж байна.

 

-Монгол Улсын хувьд 2017 онд Евро бонд, Ардын банкны своп дээр нэмэгдээд Чингис, Димсам бондуудын эргэн төлөлтийг шийдвэрлэх нь чухал бөгөөд амаргүй сорилт байсан. Тийм ч учраас үр дүнг нь олон нийт нэлээд өөдрөгөөр хүлээж авч байна. Төлбөрийн тэнцэл, зах зээл дээрх хүлээлт ийнхүү сайжирснаар төгрөгийн ханшид эерэг нөлөөтэй гэж ойлгож болох уу?

-Валютын орох урсгал нэмэгдэх нь мэдээж ханшийг тодорхойлдог суурь хүчин зүйлүүдийн тусгал болсон төлбөрийн тэнцлийг бодитоор сайжруулна. Төлбөрийн тэнцэл маань 2013 оноос хойш алдагдалтай явж ирсэн трендээсээ гарч, 8-р сарын эцэст 215 сая ам.долларын ашигтай болсон байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс руу валют цэвэр дүнгээрээ орох урсгалтай болж, валютын нөөцийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлээд эхэлсэн гэсэн үг. Харин нөгөө талаас “Монгол Улсад 800 сая доллар орж ирлээ, тулгамдсан гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдлээ” гэдэг эерэг мэдээ нь өөрөө зах зээлд оролцогчдын төгрөгт итгэх итгэл, хүлээлтэд ч эерэг нөлөөтэй.

Энэ нь өөрөө бодит мөнгөн урсгалаар баталгаажсан хүлээлт учраас харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Тэгэхээр бусад хүчин зүйлс тогтмол үед валютын орох урсгал болон хүлээлт сайжрах нь богино хугацааны ханшийн тэнцвэрт түвшинд тодорхой нөлөө үзүүлнэ.

Харин цаашид урт хугацаанд олон хүчин зүйл нөлөөтэй ч, Монголбанк валютын нөөцөө эрчимтэй нэмэгдүүлэх, засаглал институцээ сайжруулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг чиглэлүүдээр бодлогын болон суурь шинэчлэлтүүдийг хийж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл хадгалагдахад чухал түлхэц үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл болоод хүлээлт дээр бий болсон эерэг өөрчлөлтүүд бол түр зуурын зүйл биш юм. 

 

-Өнгөрсөн оны өдийд Хөгжлийн банкны $580 саяыг хэрхэн төлөх нь тодорхойгүй үед үүний яг эсрэг процесс явагдаж, төгрөгт итгэх итгэл унаж байсан шүү дээ. Монголбанк одоо төгрөгийг үнэ цэнэтэй валют байлгахын тулд юу хийж байна вэ?

-Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэ цэнэтэй байх баталгааг бүрдүүлэхийн тулд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Монголбанк онцгой анхаарч буй. Үр дүн нь ч илэрч сүүлийн нэг жилд нөөц маань 40% нэмэгдсэн байна. Цаашид ч нэмэгдэх шаардлагатай бөгөөд, ийм боломж ч байна.

Валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой алт худалдан авалтыг идэвхжүүлэх аяныг орон даяар өрнүүлэх, үнийг дэлхийн жишгээр тогтоох, алт тушаагчдад таатай нөхцөлийг бий болгох зэрэг олон шинэ ажлын үр дүнд 8-р сарын эцэст зарлагдсан $1.6 тэрбумын нөөц маань оны эцэст дахиад $200-300 саяар өсөх болов уу гэсэн тооцоо бий. Дээр нь Монголбанк ч, Монгол Улсын Засгийн газар ч ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа.

Эхний шатны үнэлгээгээр бид бүх тоон үзүүлэлтүүдээ амжилттай хангасан. Дараагийн шатны үнэлгээний үр дүн ч амжилттай болно гэдэгт итгэж байна. Иймд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан $5.5 тэрбумын санхүүжилтийн багцаас хуваарийн дагуу Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгалууд нь төлбөрийн тэнцэл болоод валютын нөөцөд давхар том дэмжлэг болох юм.

 

-Гадаад валютын нөөцийн өсөлт, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг туслалцааг олон нийт ерөнхийдөө нэлээд дэмжсэн байр суурьтай байдаг. Харин бондын хувьд, “өрийг өрөөр дарлаа” гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

-Бонд гэдэг нь өөрөө нэг л төрлийн санхүүгийн хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгсэл нь өөрөө сайн эсвэл муу гэж тайлбарлахаас илүүтэйгээр энэхүү хэрэгслээр юу хийж байна вэ гэдэгт анхаарах нь зүйтэй болов уу. Яг л галаар хоол хийх үү, байшингаа шатаах уу гэдэг шиг.

Энэ удаагийн бондын хувьд хугацаа, хүү нь харьцангуй боломжийн нөхцөлтэй харагдаж байна. Нэг талаас эдийн засаг маань сэргэж эхэлж байгаа ч, хараахан бүрэн тогтворжоогүй эмзэг байдалтай, гадаад ертөнцөөс харахад эрсдэлтэй хэвээр байгаа. Тэгэхээр бондын хүү 5% орчим гэдэг бол боломжийн үнэ.

Харин нөгөө талаас 9-р сараас хойш дэлхийн зах зээл дээрх санхүүжилтийн цаашдын нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөх хүлээлт үүслээ. Энэ нь голлох төв банкууд хүүгээ өсгөх, балансаа багасгах чиглэлд хөдлөх хүчтэй дохио өгөөд эхэлсэнтэй холбоотой.

Энэ нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хүү нэмэгдэх, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилт босгох боломжийг хумих эрсдэлтэй. Тэгэхээр, энэ эгзэгтэй цаг мөчид тулгамдаад байсан гадаад өр төлбөрийн асуудлаа боломжийн нөхцөлөөр шийдвэрлэчихлээ гэдэг бол чухал үр дүн. Ингэснээр  эдийн засагт бий болсон эерэг үр дүнгүүдээ бэхжүүлэх, цаашид урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож байна.

 

Ярилцсанд баярлалаа!

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419