БНСУ-ын “Lotteria” түргэн хоолны сүлжээ манай оронд салбараа нээнэ
Өмнөд Солонгосын "Лотте" группийн харьяа "Lotteria" түргэн хоолны сүлжээ манай оронд өөрийн салбараа нээхээр болжээ.
"Лотте" групп ирэх таван жилийн хугацаанд Улаанбаатар хотод нийтдээ 20 хоолны газар ажиллуулах төлөвлөгөөтэй аж.
"Лоттериа" түргэн хоолны сүлжээ сүүлийн долоон жилийн турш Солонгос улсын үндэсний шилдэг брэндээр шалгарсан бөгөөд гадаадын долоон оронд салбараа нээжээ.
Тухайлбал, "Lotteria" хоолны газар Хятадад 16, Казакстанд 4, Вьетнамд 16, Индонези улсад 32 гэх мэт нийтдээ гадаадын долоон оронд 289 хоолны газраа ажиллуулдаг байна. Харин Монгол Улсын зах зээлд анх удаа нэвтрэх гэж байгаа нь энэ юм.