Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно
УИХ-ын чуулганы хуралдаанаар төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор олгох тухай саналыг дэмжих эсэхийг хэлэлцэж, гишүүдийн дийлэнхийн саналаар дэмжив.
Ингэснээр улсын төсвөөс төрийн төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болж байгаа юм. Уг нөхөн олговорыг олгоход 54.9 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн байнгын хорооны хуралдаан дээр төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгох талаар өмнө нь мэдээлж байсан юм.
Энэ үеэрээ тэрбээр 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгааг тайлбарласан. Дашрамд дурдахад, нөхөн олговрыг шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид олгох юм байна.