Ирээдүйн 10 шилдэг бизнес санаа
10 Орчуулагч
Хүүхэд байхдаа хэлдэг байснаа санаарай. Дэлхий жижигхэн үү?.
Үгүй ээ, энэ дэлхий асар том. Гэхдээ гадаад хэл үүнийг бидний гарт багтахаар жижигхэн болгож байна. Өнөөдөр ямар нэгэн гадаад хэлтэй байхад Даян дэлхийн сүлжээ /world wide web = www/-нээс хэрэгтэй мэдээллээ авч болж байна. Энэ шууд холбоо биднийг ирээдүй рүү хөтлөнө. Мэдээж одоог хүртэл хүн бүр өөрийн соёлтой, хэл бичигтэй.
Харин үүнийг нь ойлгож, бусадтай харилцахад гадаад хэл бидэнд тусалдаг. Тиймдээ ч орчуулагчдын эрэлт хэрэгцээ өндөр байна. Ойрын ирээдүйд хүн бүрт хоёр юм уу гурван хэлтэй болох шаардлага тулгарч байгаа бөгөөд үүнээс улбаалаад шинэ хэл сурах, өөрөө орчуулагч болох чиг хандлага нэмэгдэж буйг мэргэжилтнүүд онцолдог. Орчуулагч хүнд зөвхөн үг яриагаар ярьдаг хүнийг оруулдаггүй агаад дохионы хэлээр ярьдаг хүнийг ч мөн орчуулагч гэдэг.
9 Эрүүл хүнсний үйлчилгээ
Амьдрал бол урт, бүхэлдээ “шинэ” зүйл. Энэ дунд эрүүл, органик амьдрах нь хамгийн сайхан нь.
Бид оюун ухаан, бие махбодь, сэтгэл санаагаа зохих хоол тэжээлээр тэжээхийг хүсдэг. Эрүүл мэнд бол хүнд байгаа хамгийн үнэтэй баялаг. Энэ дэлхийн бүх мөнгө нийлээд ч бидний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй. Хүмүүс ер нь өөрт нь байнгын бэлэн байх эрүүл сонголтыг хүсдэг. Жишээ нь, танд газар эсвэл ногоо тарьчих хэмжээний жижигхэн талбай бий юу? Ийм боломж хүн бүрт байхгүй, байсан ч тэр бүр тарихад байх цаг зав байхгүй.
Гэтэл та эрүүл, баталгаатай хүнсний ногоо, мах орсон сайхан хоолны тухай мэдээлэл авах шаардлага тулгардаг. Товчхондоо, энэ эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан шилдэг бизнесийн санаа нь эрүүл хүнсний үйлчилгээ юм. Өнөөдөр хүн бүр л баталгаатай, эрүүл мах, ногоо эсвэл ийм хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн боломжийн үнэтэй органик хоол худалдан авахыг хүсч байна. Дээрээс нь та үүнийг хэрэглэгчийнхээ гэрт нь хүргэж өгдөг байвал ямар вэ.
8 Нийтлэлч
Нийтлэл нэг хүнд хүрээд зогсдоггүй олон хүнд хүрдэг сайхан бүтээл. Та бичих дуртай, үүндээ чадвартай бол энэ чадвараа ашиглаж амьдралаа дээшлүүлж яагаад болохгүй гэж.
Даян дэлхийн сүлжээгээр хайлт хийж, интернэтэд тавигдсан олон сайхан нийтлэлийг уншиж байхдаа “Би үүнийг бичиж чадах болов уу?” гэж өөрөөсөө асууж байсан уу. Энэ л зүйл энэ ажлын хамгийн сайхан нь. Бусдын бичиж чадахгүй зүйлийг бичдэг, тэр зүйлээрээ бусдыг татаж чадвал та сая сая уншигчдыг өөртөө “дурлуулж” болно.
Өнөөдөр дэлхийд дотоод агуулгаараа олон сая уншигчдыг өөртөө татсан бишгүйдээ л олон вебсайт, блог хуудас байна. Мэдээж тэр бүрийн цаана сайн нийтлэлчид байж өөрийн нийтлэл, бичлэгийн өнгө аясаараа уншигчдыг соронзон мэт татаж байна.
7 Зөвлөх үйлчилгээ
Аливаа ажилд туршлагагүй хүн заавал ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ажлын туршлагагүй, эсвэл сайн мэдэхгүй зүйлээ хийж буй хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаараа хохирч үлдэх нь элбэг байдаг.
Эсвэл та багахан хөлсөөр дээрх хохирлуудыг туулахгүйгээр амжилтад хүрэх аргыг сонгомоор байна уу. Иймийн тулд хүмүүст ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс шаардлагатай байдаг.
Ийм хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр амжилтад хүрэх нь тийм ч муу зүйл биш. Тэгээд ч ер нь та өөрөө өөрийнхөө ажиллаж буй салбарт туршлагажиж, чадваржсаныхаа дараа бусдад зөвлөх үйлчилгээ үзүүлж болно шүү дээ.
Та өөрийн мэдлэгийн түвшиндээ итгэлтэй байвал, бусдыг хөрөнгө чинээгээ өсгөхөд тусалж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байвал эхлүүлээд үзэх бизнесийн нэг нь яах аргагүй зөвлөх үйлчилгээ юм. Ирээдүйд энэ үйлчилгээ хүчээ авах нь тодорхой байгаа.
6 Интернэт худалдаа
Худалдаа хүмүүст хуучин зүйл биш. Хүмүүс нийгмийн харилцаанд өөрөө ч анзааралгүйгээр юмсыг их бага хэмжээгээр худалдан авч, худалдан борлуулж байдаг. Харин энэ харилцаагаа интернэтэд оруулснаар та өөрийн хэв маягаас нээх их хазайхгүй.
Хүмүүс үргэлж өөртөө хэрэгтэй зүйлсийг авахыг хүсч байдаг. Хувцас, тоглоом, гоёл чимэглэл, хоол хүнс, тавилга гээд бүхий л зүйлсийг интернэтээр худалдан авах боломжтой болсон бөгөөд ийм худалдан авалт таны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг илүү хэмнэнэ. Тиймээс энэ салбарын худалдаа ирээдүйд илүү хүчээ авч, эрчимжих нь тодорхой байна.
5 Хайлтын системийн оновчлолын мэргэжилтэн
Веб сайт, блог, онлайн дэлгүүрийн гол зорилго нь өөрийн цахим хуудастаа хүмүүсийг аль болох олноор оруулж, ашгаа нэмэгдүүлэх явдал юм. Ингэхийн тулд хайлтын систем дэх цахим хуудсынхаа харагдах байдлыг ихэсгэх ёстой.
Харин энэ ажилд гаршсан хүнийг хайлтын системийн оновчлолын мэргэжилтэн гэдэг. Тэд сайт уруу орох хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх ажил хийдэг бөгөөд замын цагдаагаас ялгаатай нь өөрсдийн ажлыг цахим орчинд түлхүүр үг, хэллэг гэх мэт зүйлсийг бичиж оруулан хийдэг.
4 Ахмадын үйлчилгээ
Хүмүүс хүүхдүүдэд анхаарал хандуулахаас биш хөгшчүүлийн асуудалд тэр бүр анхаардаггүй. Гэлээ ч гэсэн хөгшчүүл эрүүл, өвчтэйгээс үл хамаарч удаан амьдрах ёстой.
Ингэхийн тулд тэдэнд асаргаа тун чухал байдаг. Өдгөө ахмад настнуудад богино болон урт хугацаагаар гэрийг нь цэвэрлэгээ, асрах, машиныг нь барих зэрэг үйлчилгээ шаардлагатай байна. Тиймээс энэ салбар луу чиглэсэн үйлчилгээнүүдийн эрэлт хэрэгцээ цаг үеэ дагаад улам бүр нэмэгдэж байна.
3 Аппликейшн бүтээгч
Өнөөдөр аппликейшн бүх зүйлд ашиглагддаг. Аппликейшний эрэлт хэрэгцээ ч улам бүр нэмэгдэж байна. Хүмүүсийн амьдралыг хялбарчлах, асуудлыг шийдэхэд чиглэгдсэн энэ бүтээлд хязгаар гэж үгүй бөгөөд ямар ч шинэ санаагаар бүтээгдэх боломжтой.
2 Блог бичигч
Таны уншдаг вебсайтууд бол үнэндээ блог юм. Вебсайтыг бодвол блог илүү хувийн чанартай сайт бөгөөд блогчдод энэ орон зайдаа өөрийнхөө үзэл бодлыг ямар нэгэн цензургүйгээр оруулдаг.
Хэдий тийм ч зарим вебсайтаас илүү хүмүүст хүрсэн блогууд байдаг. Ийм блогуудын мэдээллийг уншигчид нь тэсэн ядан хүлээдэг ба нэг болон нэлээд хэдүүлээ хамтран өөрсдийн блогтоо хувь хүн, албан байгууллагуудын мэдээлэл, сурталчилгааг байршуулах зэргээр өндөр орлого олох боломжтой.
1 Чөлөөт ажилтан
Ирээдүйн 10 шилдэг бизнесийн санааны нэгт чөлөөт ажилтан бичигдэж байна. Та мэргэжилдээ эсвэл бусдад үнэлэгдэхүйц авьяасаа ашиглан нэг болон нэлээд хэдэн компанид зэрэг ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Ингэхийн тулд таны чадвар нэлээд өндөр хэмжээнд байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар дэлхийд чөлөөт ажилтнуудын тоо хэдэн саяраа тоологдохгүй ч хэдэн мянгаар тоологдох хэмжээнд хүрчээ. Ялангуяа зохиолч, веб дизайнер, блогчин, хуулбарлан бичигч, жүжигчин, орчуулагч, дамжуулагч гэх мэт ажлын салбаруудад чөлөөт ажилтнууд хамгийн их байна.