Хүн төрөлхтөн хөгшрөлтөөс сэргийлэх аргыг тасралтгүй эрж хайсаар байна. Одоогоор шалгарсан арга олдоогүй байгаа бөгөөд ядаж хөгшрөлтийг түргэсгэхгүй байх аргыг эрдэмтэд олжээ.
1. Амьдралын ханиа зөв сонгох буюу ханьтай байх
Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь амьдралын хань юм. Ханиа буруу сонгосноос үүдэж аз жаргалгүй болох, ганцаараа хоцрох зэрэг нь үрчлээтэж хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг байна. Нөгөө талаас хосоороо амьдрах учиртай хүн төрөлтөн ганцаараа байх нь бие физиологид маш хортой байдаг аж.
2. Хөдөлгөөн багатай амьдралаас зайлсхийх
Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа зүрх, судасны өвчин тусах эрсдлийг талаас илүү хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн хүзүү хөших, толгой өвдөх, даралт ихсэх, өтгөн хатах шалтгаан болдог аж. Хөдөлгөөнгүй удаан суух нь цусны эргэлт муудаж, арьсны уян хатан чанар алдагдахад нөлөөлдөг аж. Түүнчлэн харвин үүсэх шалтгаан ч бас удаан сууснаас үүддэг байна.
3. Стрессгүй амьдрах
Суурин амьдралын нэг том уршиг нь стресс бөгөөд байнга шахуу стрессдэх нь арьсанд үрчлээ үүсгэж, батгаших шалтгаан болдог байна. Хүний бие организмд сэтгэл санааны хямралаас үүдэж эсүүд гэмтдэг байгаа нэгэнт гэмтсэн эс нас ахих тусам шинэчлэгдэх чадвараа алдаж улмаар хурдан хөгширдөг байна.
4. Хангалттай унтаж амрах
Залуу насаа хадгалж, эрүүл сайхан явах нь унтаж амрахтай ихээхэн холбоотой. Сайн унтаж амарснаар эд эсүүд шинэчлэгддэг. Ялангуяа нүүрний арьс унтаж байх зуур өөрт шаардлагатай амин дэмээр тэжээгдэж байдаг аж. Хүн багадаа 7 цаг унтах шаардлагатай бөгөөд унтаж байхад дааврын өсөлт илүүтэй явагдаж нүүрэнд цусан хангамж очиж, энэ нь арьсыг өнгөлөг, толигор болгодог байна.
5. Халуун газарт амьдрахгүй байх
Халуун агаар нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Ялангуяа нүүрний арьсанд ихээхэн хор хөнөөлтэй. Эрдэмтдийн судалгаагаар 20 хэмээс дээш хэмийн халуунтай өрөөнд амьдардаг хүн 20 хэмээс доош дулаантай өрөөнд амьдардаг хүнээс хөгшин харагддаг нь тогтоогджээ. Халуун агаар нь агаарын чийгшилийг багасгаж, арьсыг хуурайшуулдаг байна. Тиймээс өрөөгөө сэрүүвтэр байлгах нь зүйтэй аж.