Брюс Уиллис ярих чадваргүй болсны улмаас урлагийн замналаа өндөрлүүлэхээр болжээ
Холливүүдийн од Брюс Уиллис тархины өвчний улмаас бусадтай харилцах чадваргүй болсон тул урлагийн замналаа өндөрлүүлж байгааг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдэгджээ.
“Эрүүл мэндийн зарим асуудалтай байсан Брюст саяхан афази өвчний онош тогтоогдлоо. Энэ нь түүний сэтгэн бодох чадварт нөлөөлж байгаа. Үүний улмаас тэр урлагийн замналаа орхихоос өөр аргагүй боллоо” гэж гэр бүлийнхэн нь Инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна.
Анагаах ухааны эх сурвалжуудын мэдээлснээр тархинд цус харвасан тохиолдолд, эсвэл толгойн гэмтлээс үүдэлтэйгээр афази өвчин илэрдэг байна.
Ингэснээр тухайн өвчтөн ярих, ойлгох чадвараа алдаж, бусадтай амаар болон бичгээр харилцах боломгүй болдог гэнэ.
Эх сурвалж: AFP