Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь ингэнээ...
Ард түмэн асар их мөнгө сар бүр тэтгэвэрийн даатгалд төлдөгөөрөө төлнө. Энэ булай систем нь үргэлжилнэ.
Аан тэгээд реформ нь юу вэ гэсэн чинь "нэмж мөнгө төлөхийг зөвшөөрлөө" гэнэ. Ийм эргүү юм байх уу, нөхдөө?!
Би маш олон жил энэ реформийн төлөө явлаа. Товч тайлбарлая.
Бидний тэтгэвэрт төлж байгаа мөнгө бол Төрийн Мөнгө биш. Харин Бидний татварт төлж байгаа мөнгө бол төрийн мөнгө мөн. Тэгэхээр Бидний тэтгэврийн мөнгийг төр үрж, тарж болохгүй номтой. Бид тэтгэвэрт төлсөн мөнгөө буцааж авмаар байна. Энийг реформ гэнэ.
Баруунд тэтгэвэрт гараад хангалуун амьдардаг бол монголд гуйлгачин болдог. Энийг засахыг реформ гээд байгаа юм.
Тэтгэврийн санд төвлөрсөн ард түмний мөнгө хөрөнгийн захад орж том компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг.
Ингэснээр ард түмэн том компаниудын эзэн болдог тогтолцоо дэлхийн 100 орон, тэр дундаа бүүр Казах, Орос гээд орнуудад хэрэгжиж байна. Гэтэл өөрсдийгөө ардчилалын өлгий, юу юу ч билээ баахан хөөрөгдөг Монгол шиг коммунист тэтгэврийн тогтолцоотой улс алга.
Жич: Самсунг корпорацийг байгуулсан Лигийн гэр бүл өдгөө энэ компанийн 5 хүрэхгүй хувийг эзэмшдэг байна. Солонгосын ард түмний тэтгэвэр, хөрөнгө оруулалтын сангууд ихэнх хувийг эзэмшдэг.
Би энэ графикийн энэ төрийн ордноор явж, майжигнаж хичнээн олон хүнд үзүүлэв дээ. Юм ойлгодоггүй цэвдэг коммунистууд аж. Наанаа англиар ярьсан, залуухан залуухан коммунистууд ажээ эд нар. Ёстой нэг ой гутчихлаа байна.
Өнөөдөр манай улсын баян хоосны ялгаа утгаа алдлаа. Эдийн засгийн эрх мэдэл хэдхэн хүнд төвлөрлөө. Энэ бол бүх талаасаа аймшигтай статистик. Захын эдийн засагч хүний нуруу хүйт оргихоор зүйл.
Гэснээс хөөе манай гадаадад төгссөн магистр, доктор эдийн засагч нар хаана байна. Ирээд нийлээч, нэгдээч, үхснээ хийгээд хаана юу хийгээд яваад байгаа юм та нар. Тэр гадаадаас тэтгэлэг авахдаа сурсан мэдлэгээ улс орон, ард түмэндээ зориулна гэж эссэ бичээгүй юм уу та нар. Боль л доо одоо. Хүрээд ирцгээ найзуудаа, би хазахгүй хайрахгүй, хамтраад улс орноо гоё болгоё л доо. Олон жил явлаа ядарч байна ш дээ хам нь. Хаана юу хийгээд биеэ суллаад суугаад байдаг юм бэ дээ та нар чинь. Ард түмнээ биш гэхэд ядаж үр хүүхдэдээ ийм аймшигтай улс үлдээмээргүй байгаа биз дээ та нар?!
Тэтгэврийн реформд нэгдэхийг хүсвэл наашаа мэссэж илгээ.
Өлзийбаярын ГАНЗОРИГ