Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

Арваад хоногийн өмнөөс АН-ынхан төв талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн. Хоёр залуу дарга нь хоршиж хөдлөөд, Үүл баатрыгаа үүдэн хоймрын Сонгинохайрханд нэр дэвшүүлээд, энэ нам энүүхэндээ гэхэд эрч хүчтэй харагдаж эхэлсэн. Ардчилал амьсгаа авч, алдсанаа нөхөж, асгаснаа дүгнэж, бохирсон өвдөг дээрээ бодлого үүрээд босох л гээд байгаа юм. Гэтэл яав? АН жагсах сургаар МАН-ын нийслэл дэх удирдлагууд гэнэт л нөгөө адлаад байдаг ногоочиддоо хачин их хайр зарлаад өчнөөн асар төчнөөн хоногоор босгоотохлоо.

Үгүй бас арга л юм даа, үгүйрэх гэж байгаа юм шиг хэдэн ногоочид тариаланчдаа ад үзээд алахаас наагуур дарамталдаг улс шүү дээ. Үүгээр ч зогссонгүй. Улс төрийн соёл, урдах хойдохын зохицол гэж мэдэхгүй хөлсний бүдүүлэг нөхөд хөөгдсөн туулай шиг гүйж очоод самраад, самардалцаад хаядаг байгаа. Тэр тусмаа хэн нь хэн бэ гэдгээ хэдэн үгэн дээр таниулаад, хоорондоо уралцаад, ходоодоороо уралдаад наасан. Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж орлого хөрөнгөө тайлагнаж чадахгүй нөхөр Сайхансамбуугаа яриад сарвайж унаж байна аа. За энэ ч яахав МАН талдаа мангар бяруу л даа. Хажууд нь нөгөө Жагар ханайсан 10 хамгаалагч дагуулж орж ирээд халамгайрч байна аа.

Арван хамгаалагчийнх нь өдрийн хөлсийг чухам МАН төлөв үү, маний мэдэх Женко төлөв үү? Оюун-Эрдэнийн ачаар овоохой, олз хоёроо албан ёсоор нэгтгэсэн улс л даа. Гэсэн ч АН-ын хоёр залуу дарга хоршиж байгаад жагсаалаа хийж, үгээ хэлж, үйлдлээ цэгцэлчихээд, улс төрийн дээд соёл гэж юу байдгийг харуулж өгөөд тарлаа. Тэгсэн орой нь юу болов? Гурван шатны шүүхээр орж ял авсан эмэгтэй захиалгат нэвтрүүлэгт завхраад ороод ирлээ. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зовлонт АН-ын нуруун дээр үүрүүлж, сонгуулийн өмнө солиотой улс төр хийж байгаа санаатай юм аа даа.

Энэ эмэгтэйг цаашдаа ч олон удаа ашиглана, энэ мэтээр яриулах бүр юу ч биш. Уйлуулна, унтсан хэвтсэн бичлэг дэлгэнэ, тэгээд хэрэг нь дуусахад амиа хорлосон болгочих вий дээ, зайлуул. Ам зураг нь аргагүй адилхан таардаг болоод ч тэр үү, ард түмэн алуурчин гэж аймшиг тээн итгэдэг юм билээ. Харин алуурчныг шүүсэн, хэрэг хүлээлгэсэн арга барил бол өөр тусдаа асуудал. Хольж хутгаад, холион бантан зуураад байгаагийн цаана алуурчнаар АН-ыг арчуулах, арга ядахад сульдуулах арга л даа. За арай ядан цэгцэрч буй АН-ыг ганц жагсаал хийх гэснийх нь төлөө ганц өдрийн дотор хэдэн талаас нь хэмхчихдэг юм байна. Арай л дээрэлхэж, буланд шахаж чадаж байгаа юм шүү, нээрээ.

Бат-Үүл Улсын баатар цолоо намдаа өгсөн, хоёр залуу даргыгаа хоёр талдаа тулаад Сонгинохайрханд хүч үзэж байгаа. Эргээд хар даа. Талбай дээр Элбэгээ ч биш, Баттулга ч биш, З.Энхболд ч биш, нөгөө л буурал Бат-Үүл жагссаар үлдлээ. Жагссаныхаа төлөө хэн нэгний зориуд илгээсэн хүмүүст доромжлуулж, зодуулж, харьж явахдаа орцныхоо үүдэнд бас отуулж, өнөө л гудамжиндаа, нөгөө л тэмцлээ хийсээр үлдлээ. Энэ чинь өөрөө өнөөдрийн үнэн шүү, бидний харж, тэмтэрч байгаа үнэн. Боорлуулж, хэмхүүлж, хүч алдаж, хөлөө олох гэж тэмцэж байгааг нь дэмжинэ, хөөе. Эцэст нь хэлэхэд анд нөхөд нь ч, атаатан дайсан нь ч Монголын Ардчилалд амьсгаа авах боломж үлдээх үүрэгтэй юм шүү.

МАН нь мянгантаа гялтайгаад ч, МоАХ-ыг Баттулга түмэнтээ улс төрийн нам болгож Баянголын гадаа банхарынхаа идүүртэй гинжлээд ч АН-ыг орлохгүй, орон зайг нь дүүргэхгүй. Гурван аравныг гудайж, гундаж, босч, босго сахиж туулсан АН-ын үзэл бодол, үнэ цэнийг орлохгүй за. Улс төрийн хүчнийхээ хувьд АН хүнд хэцүү үеийг тууллаа, хүнд хэцүү, хүч тэнцвэргүй цагийн сөрөг хүчин байх гэж өндийж байна, өөр яах ёстой юм? Эрх баригчдын өвөрт шургаагүйнх нь төлөө тэднийг бүү буруутга. Тал талын дайралтыг тэсч үлдээд, тэвчээр заан өндийж байгаагийнх нь төлөө тэмээгээр биш гэхэд тэвнээр дэмнээд өг дөө.

Р.Эмүжин

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419