ЭМЯ: Нас баралтын шалтгааны 51%-ийг зүрх, судасны өвчлөл эзэлж байна
Коронавирусийн халдвар аван эмчлүүлж байсан иргэдээс 19 хүн өнгөрсөн 24 цагт нас барсан болохыг ЭМЯ мэдээллээ. Эдгээр иргэн архаг хууч өвчний эндсэн хэмээн ЭМЯ мэдээлсэн бөгөөд нас баралтын шалтгааныг харвал
- 51% - зүрх судасны өвчний
- 16.1% - чихрийн шижин
- 9.4% - бөөрний эмгэг
- 7.5% - элэгний эмгэг
- 7.2% - мэдрэлийн эмгэг
- 5.2% - халдвар
- 3.6% - хэт таргалалт
байжээ.
Иймхүү архаг суурь өвчний улмаас
- 0-20 насны нэг
- 21-40 насны хоёр
- 41-60 насны гурав
- 61-80 насны 10
- 80-аас дээш насны гурван хүн энджээ.
Монгол Улсад цар тахал гарснаас хойших өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 1,241 хүн амиа алдлаа. Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 125 хүн эндсэн харамсалтай тоо байна.
КОВИД-19-ийн дельта хувилбар тархаад байгаа энэ үед иргэн бүр өөрийгөө эрсдэлээс сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.