ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2519 тохиолдол илэрч, 18 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,519 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 1154, орон нутагч 1365 тохиолдол бүртгэгдлээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 306,603 болж нэмэгдлээ.
Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь үнэлбэл:
- хөнгөн 11,387
- хүндэвтэр 6,766
- хүнд 2,144
- нэн хүнд 378 иргэн байна.
Мөн уг өвчнөөр 18 хүн нас баржээ.