48:24
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс багагүй удаа хатуу хөл хорио тогтоосон. Мөн Коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байсан иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэх судалгаа байдаг. Цар тахал хүнд тусгаарлагдсан, ганцаардсан, уйтгарласан гэх мэт сөрөг сэтгэгдлүүд төрүүлдэг. СЭМҮТ-өөс гаргасан судалгаанд хамрагдагсдын 20-23 хувьд сэтгэл гутрал нойргүйдэл зэрэг асуудал гарсан гэжээ. Харин хүйсийн хувьд эмэгтэйчүүд голдуу хөл хорионы үеийн стресст эмзэг, мэдрэг байсан гэсэн дүн гарсан байна.
Эх сурвалж: A24 News Agency