АНУ: Ус буцалгах гэж байгаад түймэр тавьжээ
АНУ-ын Калифорни муж улсын Шаста хотноо 8500 акр газрыг хамарсан ойн түймрийг өдөөсөн хэргээр 30 настай эмэгтэй буруутгагджээ.
Александра Соувернева нь есдүгээр сарын 22-нд ууланд зугаалж явахдаа ус буцалгах гэж байгаад гал алдсан гэж прокуророос үзсэн байна. Цагдаа нар түүнийг баривчлах үеэрээ цүнхнээс нь асаагуур, нүүрстөрөгчийн баллон олжээ. Харин тэрбээр мод нь хэтэрхий нойтон байсан учир гал асааж чадаагүй хэмээн мэдэгдсэн юм.
Александра 150 мянган ам.долларын барьцаа төлж суллагдсан ба дараагийн шүүх хурал нь аравдугаар сарын 5-нд болно.