Хятад 5G сүлжээний 1 сая станц байгуулсан нь дэлхийн 70 гаруй хувийг эзэлж байна
9-р сарын 27-нд буюу өчигдөр 2021 оны Хятадын олон улсын мэдээлэл, харилцаа холбооны үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээгдэж, мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинээр гарч буй технологийн шинэчлэлийг танилцуулж байна.
Энэ оны үзэсгэлэнд тусгайлан "5G инновацийн хэрэглээний үзэсгэлэнгийн павильон" -г байгуулсан бөгөөд томоохон компаниуд 5G хэрэглээний төрөл бүрийн шийдлээ танилцуулж, 5G-ийн олон салбарт авчирч буй өөрчлөлтүүдтэй танилцах боломжийг Хятадын үзэгчдэд олгожээ.
БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны орлогч сайд Шин Гүөбинь уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр: "Мэдээлэл, харилцаа холбооны салбар нь үсрэнгүй хөгжлийг бодит болгож, дэлхийн хамгийн том оптик шилэн сүлжээг байгууллаа.Мөн 5G сүлжээг бизнесийн зориулалтаар ашиглах нь ихээхэн хөгжил дэвшил дагуулж байна. 2021 оны 8-р сарын байдлаар Хятад Улс 5G сүлжээний 1 сая гаруй үндсэн станц байгуулсан нь дэлхийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд 5G терминалын холболтын тоо 400 саяыг давжээ. Түүнчлэн Хятад улсын хөдөө орон нутгийн 99% хувийг өргөн зурвасын сүлжээнд хамруулсан нь ядуурлыг бууруулах тэмцэлд ялалт байгуулахад хувь нэмэр оруулсан" гэсэн аж.